Өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир" төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг харамсалтай хэрэг гарсан билээ. эл хэргийн хохирогч охины үхлийн шалгааныг тогтоосон байна. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач охин их хэмжээний согтууруулах ундаа уусны улмаас хордлогод орсон, хоолойн гүйлсэн булчирхайн хордлого зэргээс үүдэн амь насаа алдсан гэсэн дүгнэлт гарсан байна. байна. Мөн талийгаач охин бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогджээ. Тиймээс А. Ж нарыг насанд хүрээгүй хүнд архи согтууруулах уулгасан, хүчирхийлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Талийгаач охины үхлийн шалтгааныг тогтоожээ
2017-09-15 13:50:35