Өршөөлийн хуулийн дагуу суллагдсан ч дахин гэмт хэрэг үйлдээд зугтсан этгээдийг баривчиллаа. Сэжигтэн Г арванхоёрдугаар сарын 03-04-нд шилжих шөнө бусдыг хүчирхийлж, эд зүйлийг нь дээрэмджээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVIII хороонд байрлах орон сууцны хоёрдугаар давхарт оршин суух айлын тагтаар дамжин орж, хохирогч эмэгтэйд хутга тулган айлгаж сүрдүүлэн хүчирхийлэн, гэрт байсан эд зүйлсийг авч явсан байна. Иргэн Г суллагдсанаасаа хойш 20 гаруй хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Эрэн сурвалжилж байсан этгээдийг баривчиллаа
2016-01-14 18:39:00