8o
Улаанбаатар хот
mobile menu

500 сая жилийн настай олдвор олджээ

2017-11-12 11:15:00

Ойролцоогоор хагас тэрбум жилийн өмнөөс үүссэн шинэ цогцыг эрдэмтэд олж илрүүлжээ. Дэлхийн хамгийн төвөгтэй цогц амьдралын хэв маягаас үлдсэн эдгээр чулуужсан олдворууд нь манай гариг дээрх хувьсалийн эхлэлийн нууцыг хадгалж байж ч магадгүй юм. Эдгээр олдвор нь 555-542 сая жилийн өмнө эртний Эдиакаран үе нь Камбайн үе рүү шилжих буюу Камбраны дэлбэрэлт болохоос өмнөхөн үүссэн гэж үзэж байна. Энэ үе нь дэлхийн түүхэнд маш чухал үе юм. 

Эдгээр олдвор нь 555-542 сая жилийн өмнө эртний Эдиакаран үе нь Камбайн үе рүү шилжих буюу Камбраны дэлбэрэлт болохоос өмнөхөн үүссэн гэж үзэж байна. Энэ үе нь дэлхийн түүхэнд маш чухал үе юм.

Өөрөөр хэлбэл, Камбраны дэлбэрэлт нь дэлхий дээр амьдрал цэцэглүүлсэн гэсэн үг харин энэхүү олдвор нь биднийг тэрхүү нууц руу хөтөлж магадгүй юм. Эдгээр шинэ мөртөй чулууг баруун Бразилийн Корбум муж дахь хурдасаас ухан авчээ. Энэхүү жижиг төрлүүд нь 50-1600 микрометрийн хэмжээтэй ( нэг микрометер нь миллиметрийн мянганы нэг орчим) бөгөөд энэ нь мөрийг үлдээсэн амьтан нь хүний үснээс нарийнхан амьтан гэсэн үг юм. 

Эдгээр шинэ мөртөй чулууг баруун Бразилийн Корбум муж дахь хурдасаас ухан авчээ.

Энэхүү эртний олдворыг олохын тулд баг нь рентген туяаны микромомографи гэж нэрлэгддэг арга техникийг ашигласан бөгөөд объектын доторхи хэсгийг нээж, задлахгүйгээр задлан шинжилж, тэдгээрийг нээхгүйгээр анализ хийж олсон юм. Нээж задлан шинжилж хайвал олдворийг гэмтээх аюултай байдаг байна. Хэрэв үүнтэй ижил төстэй олдвор олдвол шинжээчид хагас тэрбум жилийн өмнөх амьдралыг төсөөлж байгаагаа илүү сайн дүрслэн харуулах боломжтой болох юм байна.

Эх сурвалж http://www.sciencealert.com

Г.Дөлгөөн

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл