8o
Улаанбаатар хот
mobile menu

Таны суух автобус хаана явааг гар утаснаасаа харж болно

2016-01-14 11:02:00

Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт”ХХК хамтран нэгэн шинэ үйлчилгээг туршиж эхэллээ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний “UB smart bus” аппликейшны эхний хувилбарыг гаргаад байна. Энэ үйлчилгээг андройд үйлдлийн систем бүхий ухаалаг гар утастай хүн бүхэн татаж авч ашиглах боломжтой.  

Та google playstore хуудсаар дамжуулан “ulaanbaaatar smart bus”аппилейкшныг татаж авснаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны буудал, чиглэлийн зураглалыг харж болно. Мөн өөрийн тань сонирхсон буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээгдлийн хугацааг ч харах боломжтой. Хамгийн сонирхолтой нь  та суух гэж байгаа чиглэлийнхээ бүх автобуснуудын байршлыг харж болохоороо онцлогтой.  Одоогоор Android үйлдлийг системтэй утсанд зориулсан хувилбарыг Play store дээр байрлуулсан бөгөөд тун удахгүй IOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг Apple store-д байрлуулах юм гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mark
Zr5qtV http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
2016/05/12 103.17.108.42