8o
Улаанбаатар хот
mobile menu

Хулгайн эд зүйлсээ хот руу оруулах гээд баригджээ

2017-09-20 14:37:00

Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу зорчих замд байрлах орон нутгийн хяналтын цэгт 2017 оны есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид нийслэл рүү зорчиж байсан тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж, айлын гэрт хууль бусаар нэвтэрч, үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг илрүүлсэн байна.

Тус машинд зорчиж явсан Ц.Б, Г.Б нар нь Өвөрхангай аймгийн харьяат иргэн Д-ын гэрээс мөнгөн аяга, эмээлийн мөнгөн тоног, эрэгтэй хүний мөнгөн бүс зэргийг хулгайлан авч явсныг нь шалгалтаар тогтоож, холбогдох цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.

Орон нутгийн автозамын байнгын хяналтын 13 цэгт хоногт 1546 тээврийн хэрэгсэл шалгаж 252 зөрчил илрүүлжээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нэг, мал, малын түүхий эд болон махны гарал үүслийн гэрчилгээгүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэн 237 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗӨВ ажил
Одоо НАЙЫРАМДАЛД анхаарлаа хандуулна уу? Энд байнга л хулгай гардаг. ИЛРҮҮЛЭЭД байгаа зүйл алга байна. МӨНГӨН аягаа, мөнгөн эдлэлээ саяхан нэг айлд алдсан байна лээ. ЦАГДАА бүртгээд л өнгөрөдөг
2017/09/17 103.229.120.61
ИРГЭН
САЙН БАЙНА.ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙГАА ЭНЭ АЖЛЫГ УЛАМ САЙЖРУУЛЖ ХУЛГАЙН ЗАМУУДЫГ ХЯНАДАГ АЛСЫН КАМЕР СУУРИЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.
2017/09/16 202.179.25.0