8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын цагдаагийн постууд 24 цагаар ажиллана

2017-09-18 17:04:00

Цагдаагийн байгууллагын өмчлөлд орон нутгийн замын хяналтын 13 пост ажиллаж байгаа. Эдгээр постод зөвхөн замын цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг.
 
Энэ нь цагдаагийн байгууллага нийтлэг үүргээ биелүүлэхэд дутагдалтай байсан юм. Тиймээс ЦЕГ-ын даргын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн орон нутагт байгаа байнгын ажиллагаатай 13 постыг үйл ажиллагааг эрчимжүүлж, тухайн орон нутгийн Цагдаагийн газраас мөрдөгч нарыг нэмж ажиллуулах боллоо.
 
Мөн хяналтын постуудад ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь хянах, мэргэжлийн удирдлагаар хангах, гэмт хэргийн замаар алдагдсан эд хөрөнгө, мал, эрэн сурвалжилж буй этгээд, эд зүйлийг шуурхай олох, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор орон нутгийн замд тавих хяналтыг сайжруулах зорилготой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Zamiin tsagdaa nar huuli busaar torgoj biznes hiihee boliochee
2017/09/18 107.167.113.103
Zochin
Chingeltei dvvregiin zamiin tsagdaa nar amandaa orson toogoor jolooch nariig torgohoo bolimoor yum adilhan amidrah gej baij
2017/09/17 107.167.99.161