8o
Улаанбаатар хот
mobile menu

Өсвөр насныхан тоглоомд хэр их мөнгө үрж байна вэ?

2017-11-12 11:08:00

Видео тоглоомын салбар  нь парк, музей, киноны салбараас  жаахан хоцорч магадгүй ч 13 -16 хүртэл насны хүүхдүүд мөнгөнийхөө 6%-ийг байнга видео тоглоомонд зарцуулдаг байна. Энэхүү үзүүлэлт нь өдөр болгон сая сая хэрэглэчтэй Twitch гэх видео тоглоомын бичлэгийг шууд дамжуулдаг платформд зарцуулдаг мөнгийг тооцоогүй ажээ. Өсвөр насныхан видео тоглоом дээр мөнгө зарж байгаа нь гайхах зүйл биш юм. Өсвөр насныхнийг хаана ингэж мөнгө үрээд байгаа болон энэ мөнгө хаашаа явж байгааг судалсан байна.

Платформ дундааса PC тэргүүлж байна

PC видео тоглоом дээр өсвөр насныхний нийт зардлын 46.7 хувь, консол дээр 41.9 хувь, гар утас 11.4 хувийг эзэлж байна. Компьютерийн тоглоом нь консолын тоглоомыг даван дийлэх шалтгаан олон байдаг байна. Өнөөгийн хэрэглэгчидтэй харьцуулсан нэг статистик нь хүйсийн хуваагдмал байдал юм. Охидууд нь PC-ийн зардлын 30% -ийг эзэлж, зөвхөн 8% -ийн консол эзэлдэг байна.

‘’Steam’’ нь бүх компьютерийн зардлын гуравны нэгийг эзэлдэг

Steam дээрх дундаж гүйлгээ нь 8.78 ам.доллар байсан бөгөөд худалдан авалтууд нь олон төрлийн тоглоомууд, нэмэлтүүд, тоглоомын хэсгүүд байсан. Blizzard манай жагсаалтын хоёрдугаарт орсон, уг компани нь өсвөр үеийнхний зарцуулалтын 17.8 хувийг эзэлжээ. Blizzard-ийн гүйлгээ дунджаар 12.38 ам.доллар байсан бол гүйлгээний 40 хувь нь 1,99 ам.доллар байсан бөгөөд энэ зун зарагдсан зүйлс нь ‘’Hearthstone’’ тоглоомын шинэ нэмэлтүүд болон ‘’Overwatch’’ тоглоомын Loot Create үүд байсан байна.

Microsoft-ын Xbox нь консол зарцуулалтыг давамгайлжээ

Microsoft Xbox-ийн худалдан авалт нь консол зарцуулалтыг давамгайлж  зардлын 63.6 хувийг, Sony PlayStation-н 34.7 хувь, Nintendo-д 1.7 хувиар тус тус эзэлж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment