8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын аж ахуй нэгж байгууллага, оршин суугчдын анхааралд

2016-01-14 12:42:00

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн жилүүдтэй харьцуулахад цас ихээр орж, хүйтний эрч чангарч байгаагаас шалтгаалан инженер хангамжийн байгууллагууд өвлийн оргил ачаалалд ажиллаж байна. Тиймээс хэрэглэгчид:
·         Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээнүүдэд мөрдөж байгаа горим ажиллагааг тогтвортой хангах
·         Дур мэдэн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд үйлдэл хийж горим ажиллагаанд нөлөөлөхгүй байх, гэмтэл саатал гаргахгүй байх нөхцөл бололцоог хангаж байнгын хяналт тавьж ажиллах
·         Гэмтэл саатал гарсан нөхцөлд холбогдох байгууллагуудад шуурхай мэдэгдэж мэргэжил арга зүйн туслалцаа авч тэдний хяналтан дор залгалт таслалт, засварлах ажлуудыг гүйцэтгэх
·         Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй газар шорооны ажил гүйцэтгэж инженерийн шугам сүлжээнд гэмтэл учруулахгүй байх
·         Ус, дулаан, цахилгаан эрчим хүчийг үр ашигтай хэмнэлттэй зарцуулахыг уриалж байна.
 
Таны дур мэдэн зөвшөөрөлгүй хийсэн нэг үйлдэл инженерийн шугам сүлжээний горим ажиллагаанд нөлөөлж өөрсдийгөө болон бусад хэрэглэгчдийг эрсдэлд оруулж болзошгүйг анхаарна уу. Түүнчлэн өдөр тутам гулгаа үүсч байгааг анхаарч автомашин хэрэглэгчид хурдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 м газрыг тогтмол цэвэрлэхийг анхааруулж, автомашинаа асаахдаа гал алдаж эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийт иргэдэд сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл