8o
Улаанбаатар хот
mobile menu

Aвтомат робот-2017” тэмцээний дүн өнөөдөр гарна

2017-09-17 13:21:31

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулиас зохион байгуулж буй “Автомат робот-2017” тэмцээн их жанжин Д.Сүхбаатарын талбайд үргэлжлэн явагдаж байна.Тэмцээнд хүүхдүүд өөрсдийн хийсэн автомат роботыг 4 төрлийн замаар уралдуулдаг бөгөөд энэ удаагийн тэмцээнд 5-20 насны 250 гаруй хүүхэд залуус оролцлоо. Өнөөдрийн хувьд шулуун зам болон робот хөлбөмбөг гэсэн хоёр төрлийн уралдаан болж дүнгээ гаргав.

Тэмцээн хамгийн хурдан, хамгийн дизайн сайтай робот шалгаруулдаг. Маргаашийн тухайд тойрог замын болон шоо цуглуулагч роботын төрлөөр үргэлжилнэ. Их, дээд сургуулийн оюутнууд болон ЕБС-ийн сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээний энэ удаагийнхыг ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment