8o
Улаанбаатар хот
mobile menu

ХНХЯ-ны дэргэдэх 80 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ

2017-09-18 14:36:47

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийж багачуудаа хүлээн авлаа. Засгийн газраас гаргасан "Хүүхэд бүр цэцэрлэгт" хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн зарим яамдууд өөрийн байрандаа ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан тохилог цэцэрлэг байгуулж эхэлсэн билээ.

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь уг ажлыг үргэлжлүүлэн 80 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэгийг байгуулж, өнөөдөр бүрэн ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг 37 дугаар цэцэрлэгийн харьяа бөгөөд бага, дунд гэсэн хоёр бүлэгт багачуудаа хүлээн авлаа.

Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, 37 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Сэлэнгэ болон бусад албаны төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй албан байгууллага бүр дэргэдээ цэцэрлэгтэй болох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үргэлжлүүлж байгаад болон яамны ажилтан албан хаагчдынхаа нийгмийн нэг чухал асуудлыг шийдвэрлэсэндээ баяртай байгаагаа илэрхийллээ.

Тус хоёр бүлэгт дөрвөн багш, хоёр туслах ажилтан, хоёр тогооч  ажиллах юм байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх цэцэрлэгт ойр орчмын Сангийн яам болон байр ашиглалтын нэгдсэн захиргаа зэрэг газруудын ажилчдын хүүхдүүд явах аж.

Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр "Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт байгууллагууд цэцэрлэгтээ болно гэж тусгагдсан. Тиймээс манай яам төрийн байгууллага болон хувийн хэвшлүүд цэцэрлэгтэй болох бодлогыг дэмжиж байгаа. Мөн их ач холбогдол өгдөг. Энэ дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ цэцэрлэгт зөвхөн манай яамны ажилчдын хүүхдүүд хамрагдахгүй. Сангийн яам, манай харьяа агентлагийн ажилчдын хүүхдүүд гээд нэлээн одон төрийн байгууллагын ажилчдын хүүхэд хамрагдаж байгаа. Энэ цэцэрлэг маань Чингэлтэй дүүргийн 37 дугаар цэцэрлэгийн харьяа болон нээгдэж байгаа. Энэ жил 80 хүүхэд хамрагдсан. Цэцэрлэгийн урсгал зардал, мөнгө төсөв нийслэлээс хөрөнгө оруулалтаас шийдэгдсэн. Цаашдаа тогтмолжоод явна" гэлээ.

37 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Сэлэнгэ "Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 40 дүгээр тогтоолоор Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны байранд манай 37 дугаар цэцэрлэгийг нээж ажиллуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр цэцэрлэгийн нээлт боллоо. Улсын төсвөөс санхүүжүүлж, улсын цэцэрлэг болгон явуулна. Тогтмол зардлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гаргана. Хоёр бүлэгтэй. 80 хүүхэд хамрагдсан. Ер нь байгууллага дээр цэцэрлэг дээр байх нь маш олон давуу талтай. Өглөө ээж аавтайгаа хамт цэцэрлэгтээ ирээд, орой хамт тараад явчихна" гэв.

Б.Чимэг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл