Ирвэс хамгаалагч, биологч Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Талийгаач амиа алдахаасаа өмнө нь гурван удаа халдлагад өртсөн. Уг халдлагыг цагдаагийн байгууллагаас хэргийг хэрэгсгэхгүй болгосон гэж байсан бол цагдаагийн ерөнхий газраас хэргийг хаагаагүй үргэлжлүүлэн шалгаж байгаа гэсэн мэдээлэлийг өгөв. Мөн талийгаачийн амиа алдсан хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа гэсэн мэдээлэлийг өглөө. Улсын Мөрдөн байцаах газрын дэд дарга Э.Идэрцог Хэргийн газар үзлэг хийхэд 5-6 удаагийн камерийн бичлэг үлдсэн байгааг шалгасан. Автомашины үзлэгээр 2 гар утас олдсон бөгөөд бичлэгтэй гар утас, мөн 0.5 литрийн хэмжээтэй сархад байсан. Талийгаачийн цогцос Хөвсгөл далайн 25 метрийн гүнээс олдсон. Түүнийг живэлтийн улмаас нас барсан бөгөөд хөнгөн зэргийн согтолттой байсан гэсэн шинжилгээний хариу гарсан. Дэлгэрэнгүй мэдээлэлийг тун удахгүй хүргэх болно.