8o
Улаанбаатар хот
mobile menu

Ачааны машин осолдсон Солонготын даваанд Д.Оюунхоролын тушаалаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллана

2017-09-18 16:38:00

Завхан аймгийн Дөрвөлжин суманд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин Солонготын даваанд осолдож, аюултай нөхцөл байдал үүсээд буй.

Тодруулбал, “Баян-Айраг эксплорейшн” ХХК-ийн туслан гүйцэтгэгч гэрээтэй ачаа тээврийн компанийн  Нордбенз маркийн авто машин нь Азотын хүчил 1600л, Давсны хүчил 6000л, хөдөлгүүрийн тос 1т, Дулаан солилцооны тос 600л, явах ангийн тос 810 л, 200А аккумлятор 7ш бусад бараа материалыг тээвэрлэж яваад ийнхүү осолджээ. Ослын улмаас  азотын хүчил /135литер/, давсны хүчил /5тн /,  шатах тослох материал асгарсны улмаас өргөн 1-1.5м, урт 450м газрыг хамарч урссан байна.

Тэгвэл үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган, дээрх химийн бодисын саармагжуулалт, устгалын ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөхөөр БОАЖЯ, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэн, МХЕГ, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл