8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятад хэл, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Путонхуа” бүрэн дунд сургуулийн "Алтан намар" боллоо

2017-09-18 17:48:00

  “Алтан намар” спартикад - 2017”

Энэ хичээлийн жилд манай сургуулийн хамт олон 2017-09-15-ны өдөр Гацууртын “Шинэ Монгол” амралтанд "Алтан намар 2017" спартикадын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийтдээ 50 гаруй суралцагчид оролцож 100м гүйлт, уртын харайлт, сагсан бөмбөгийн тэмцээн болон гар бөмбөгийн төрлүүдээр амжилттай өрсөлдөн аваргуудаа шалгарууллаа. Мөн  спортын тэмцээн уралдаануудад маань амжилттай оролцсон нийт суралцагсад болон удирдан зохион байгуулсан багш нартаа амжилт хүсье. Эрүүл биед саруул ухаан .

Уг намрын спартикадын зорилго нь: Багш ажилчид болоод сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, байгалийн үзэсгэлэнт сайхантай танилцаж, анги хамт олны дунд зөв харилцаа үүсгэн, нэгтгэн төлөвшүүлж, сургуулийн намрын спартакиадыг зохион байгуулахад оршино.

Намрын улирлын "Алтан намар" спартикад-2017 спортын шилдэг тамирчин сурагчид, анги хамт олныг та бүхэнд толилуулж байна.