8o
Улаанбаатар хот
mobile menu

НИТХ-ын дарга Ц.Сандуй хил гарч зугтсан уу

2017-09-18 17:25:00

Энэ сарын НИТХ-ын дарга Ц.Сандуйг өнгөрсөн тав дахь өдөр НИТХ дээр  албан ёсоор ажлаа өгч буй талаараа мэдэгдсэн. Тодруулбал, Өнгөрсөн тав дахь өдөр хуралдсан НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж,  “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй”  хэмээн хэлсэн. Тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд нэр холбогдоод байгаа МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбумын хэрэгтэй холбоотойгоор ажлаа өгөөгүй хэмээн мэдэгдсэн.

Үнэн хэрэгтээ Ц.Сандуй дарга хүчин мөхөсдөж, олон эсэргүүцэлтэй тулгарсан нь ажлаа өгөхөд хүргэсэн. Тодруулбал,  НИТХ-ын гишүүд болон нийслэлийн иргэд 60 тэрбумтай нэр холбогдсон Ц.Сандуйг огцрохыг шаардаж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Мөн МАН-ын нэр нөлөө бүхий хүмүүс намын нэрийг шороотой хутгасан Ц.Сандуйг намаас хөөх нь зүйтэй гэсэн саналыг МАН-ын бүлгийн хурал болон МАН-ын УЗ-ийн хурал дээр удаа дараа санал гаргасан. Энэ бүх эсэргүүцэлтэй нүүр тулгарсан НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгөхөөр болоод байгаа. Гэхдээ НИТХ-ын дарга Ц.Сандуйн ажлаас огцрох хүсэлтийг албан ёсоор хэлэлцээгүй байгаа. Албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөөгүй байж НИТХ-ын дарга Ц.Сандуй  сүүлийн хэдэн өдөр Нийслэлийн иргэдийн хурлыг хуралдуулахгүй байгаа талаар НИТХ-ын зарим төлөөлөгч нар бухимдалтай байгаа аж, Сүүлийн үед ажилдаа  ч ирэхээ больж, сураггүй алга болсон НИТХ-ын дарга Ц.Сандуй хил гарч зугтсан уу.Аль эсвэл Нийслэлийн иргэдийн хурлыг хуралдуулахгүй байгаа нь өөр шалтгаантай юу. 

  • Recent
  • Most Read
  • Most Comment