Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тодруулбал Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар сумын төвөөс урд зүгт 28 км-т иргэн С Сэлэнгэ мөрөнд осолдсон байна. Одоогийн байдлаар шалтгаан тодорхойгүй хууль хяналтынхан шалгаж байгаа гэнэ.
Тус газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 36 иргэн 7 морь, 5 мотоциклтой, нийт 49 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.