8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрд хэрэгтэй “том зангараг”

2017-09-19 08:35:00

“Зангараг” дутагдсан Монголын төр. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал ингэж хэлэхэд хүргэж байна гэчихвэл дургүйцэх хүн цөөн байх болов уу. Буруушаах хүн байхыг ч үгүйсэхгүй. Аливаа зүйлийг хоёр талтай харж, нийгэм хуваагддаг нь тодорхой.

Өнөөдөр зарим нэг бизнесмэн нам дагаж, улс төрөөр дамжин төрд орвол ашигтай гэж үздэг болсон зүйл ажиглагдах болсон. УИХ-ын гишүүд Засгийн газарт орж ажиллах сонирхолтой ихтэй байдаг нь нууц биш. Угтаа бол УИХ-ын гишүүн хууль тогтоох, бодлого боловсруулах үүрэгтэй сонгогдсон хүн.

Гэтэл өнөөдөр Засгийн газрын оруулж ирсэн зөв ч бай, буруу ч асуудлыг л кноп дарж дэмждэг хүмүүс болжээ. Тэд өөрсдийн эрх ашгийн төлөө, өөрт унах ашиг хонжоог нэн тэргүүнд харж төрийн “зангараг” гэдэг зүйлийг үгүй болгож байна. Товчхондоо улс төрийн хууль тогтоомж, дэг жаяг, дүрэм журмын уландаа гишгэж наймаа ярьж, найзан дундаа орж байна. Энэ нь төрийн залгамж халаа, хууль тогтоомж, дүрэм журмыг үйл хайрхан төрийн ажлыг цалгардуулна.

МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан цагаас энэ байдал улам гаарч төр цөөхөн хэдэн хүний найрааны талбар болсоор л. Эцэст нь УИХ бодлого гаргаж, түүнийгээ гүйцэтгэх засаглалаараа хийлгэдэг байгууллага биш цөөхөн хэдэн хүний ашиг олох “хэрэгсэл”  болж хувирч байна. Хатуухан хэлэхэд “Шүдгүй арслан” мэт. Төр хөл, толгойн мэдэгдэгдэхгүй мөнгөний машин болгож байна. Төрийн албыг наймаалцсан 60 тэрбум, сайд нартаа авч өгсөн 807,8 тэрбумын концессын гэрээ зэргээ эсэргүүцэж энэ сарын 7-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Монгол Усын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Улмаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуулт сэдэв олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэгвэл өнөөдрөөс яг 7 хоногийн дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд тодорно. Шинэ Ерөнхий сайд ямар хүн байх вэ. Зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэд ч энэ талаарч санал асуулга явуулжээ.

Энэхүү санал асуулгад Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дэд дарга, гишүүн Ц.Нямдорж нарыг олон нийт илүү дэмжсэн байна. Ингэхдээ Шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд нэлээд давуу санал авсан нь судалгааны дүнгээс харагдав. Энэ хоёр хүн монголын төрд байх ёстой юу гэвэл. Байх ёстой.

УИХ-ын дэд дарга, гишүүн Ц.Нямдоржийн хувьд: Энэ хүн монголын төрд “дархлагдсан” түшээ. Улс төрийн тогоонд 20 гаруй жил “чанагдаж” “хатуу самар” гэх овог шиг хочыг тэр авсан. Тэр өнгөрсөн бүхий л цаг хугацаад үнэтэй цэнэтэй нэгэн байсан гэхэд буруудахгүй. Учир нь УИХ-ын даргын албан тушаал хашиж, 20 гаруй жилийн хугацаанд 6 удаа УИХ-д сонгогдон ажилласан. Тэрбээр саймширч ярихаас илүү ширийн үг шидэлж асуудлыг тэгнээ дундуур шууд хэлчихдэг нэгэн. Тиймдээ ч түүний өмнөөс зарим УИХ-ын гишүүд үг дугарч чаддаггүй. Шазруун, хэгжүүн, зэвүүн, хэлэмгий зантай энэ улстөрч монголын төрд байж бурууд шүүмжлэлтэй хандах нь цаг хугацааны л асуудал болоод байна. 

Энэ хоёр хүний “хоршил” монголын улс төрийн сул дорой байдал, намын шинэчлэлийн эх үндэс болохгүй гэж үү. Шулуухан хэлэхэд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж, Ц.Нямдорж УИХ-ын дарга болбол төрийн толгойд гарсан авлигалчдыг эсрэг зогсож нам дарж чадах “том зангараг” болох бус уу.

Харин Шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд: 22-хон насандаа улс төрд орж өнөөдрийг хүрсэн. Хүнийхээ хувьд залуу насаа МАН-д зориулсан түүний хувьд онож, алдсан зүйл олон бий. Гэхдээ алдсанаасаа илүү оносон нь олон. Түүний үр шимийг өнөөдөр МАН төдийгүй гишүүд ч нэлээд хүртсэн. Мөн У.Хүрэлсүх Монголын төрд хэн болохоо харуулсан, байх ёстой хүн гэдгээ мэдрүүлж ирсэн. Тэр өнөөдөр ч харуулж чадсан хүн.

Энэ хоёр хүний улстөрийн тухай үзэл бодол, ултөрчийн байр суурь хоёр өөр замаар явж нэг цэгт огтолцохтой адил. Учир нь хоёулаа улстөрийн шийдэмгий зоригтой алхам хийж, шийдвэр гаргаж чадах эрхэм зан чанартай. Тийм ч "зангарагтай" хүмүүс. Энэ хоёр хүний “хоршил” монголын улс төрийн сул дорой байдал, намын шинэчлэлийн эх үндэс болохгүй гэж үү. Шулуухан хэлэхэд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж, Ц.Нямдорж УИХ-ын дарга болбол төрийн толгойд гарсан авлигалчдыг эсрэг зогсож нам дарж чадах “том зангараг” болох бус уу. Ингэж байж МАН шинэчлэгдэх нэг том алхам болох биз. Мөн монголын төрд "үүрлэсэн" авлигалчидтай тэмцэхэд энэ зэргийн "том зангараг" үгүйлэгдэх нь тодорхой.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН БАЙНА
НЯМДОРЖ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА НАР ШУДАРГА ЁСИЙГ ТОГТООЖ ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛД БАЯР БАДАНЖУНАЙ НАРЫГ ХУРДАН ШОРОНД ХИЙ БИТГИЙ ӨӨХШҮҮЛ ДАВАРСАН ХУЛГААЧИД ШОРОНД БАЙХ ЁСТОЙГ ХАТУУ АНХААРУУЛЖ БАЙНА
2017/10/07 103.229.123.76
отгоо
Нямдорж дарга УИХ-ын дарга болбол ядаж ангийнхаа хүүхдүүдийг хичээлд нь суулгаж цагт нь ирүүлж идэвхтэй оролцуулдаг болно доо Дундговийн Наранхүү мэтийн хуралд суудаггүй юмнуудыг ангиасаа хөөж ч мэднэ
2017/10/02 150.129.141.131
Тод
Нийгэм ийм л хүлээлттэй байгаа... Аз л мэдэж дээ...
2017/10/01 202.70.46.222
Bataa
yag zuv demjinee ene 2 huniig
2017/09/25 202.9.40.105
ИРГЭН шинэ ЗГ анхаарах хэрэгтэй МАН бүрэн шинэчлэгдэх хэрэгтэй
орон нутагт өөрчлөлт хийхгүйгээр ЕС хэн болсон ч нэг тэрэгний 2 дугуй хэвээрээ байх болно Томилгоо олонд таалагдахгүй чадваргүй мэргэжлийн бус хүмүүс дарга болж биеэ тоож байгаад МАН ын нэр хүнд унав
2017/09/25 202.179.31.115
гутранги
Факты нь мэдэх мафижсан намын нь найзууд яг идэвхтэйажиллах гэвэлэнэ 2 ыг хэд дахиад шоронд хийчих байлгүйдээ
2017/09/24 66.181.160.96
zochin
Odoo tsagt shudarga zangaragtai hun heregtei b.naa
2017/09/24 150.129.142.135
Зочин
Бүрэн дэмжинэ.Өөр сонголт бидэнд бхгүй.Манан гарвал дуусаа
2017/09/21 150.129.140.73
Thanks
Demjinee
2017/09/21 27.123.214.82
Hhjh
Hus odo ed naraar yaadag umbee hiih bsn bol hiine shdee hiihguiee chadahgui hor nairuulahdaa l sain 2 uulaa hog
2017/09/21 27.123.214.105
zochin
Hurelsukh bol bishee. Gantshan zangaragaar turiig avch yavahgui shdee. Arai oor setgelgeetei, ediin zasagch hun heregtei bna.
2017/09/21 203.91.112.214
ИРГЭН
ХАМГЫН ГОЛ НЭГ ЮМ БОЛ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮДЭД БАЯРЛАЖ БАЙНА.ТЭД УРВАЖ ШАРВАСАН БОЛ ТЭМЦЭЛ НАМ ДАРАГДАХ БАЙЛ АА.ХАЯ-ХЯР-ВАА Ч БАС ЮУВ ДЭЭ.ЧОНО БОРООНООР ГЭГЧЭЭР ДУНДУУР НЬ ШУРГАЧИХ САНААТАЙ ЗҮТГЭГЧИ
2017/09/21 202.179.26.185
ИРГЭН
СҮХ БОЛ СҮХИЙН ХОЙД ДҮР МӨНӨӨС МӨН.ТИЙМЭЭС ЕС БОЛОХ НИГУУРТАЙ.
2017/09/21 202.179.26.185
N
Demjij bna ene 2 huniig doroo holbuulah heregtei.Hoeulaa zov humuus
2017/09/21 202.131.244.226
Z bold
Demjij bna
2017/09/21 66.181.180.254
zochin
CHiNGESIIN NUTGIIN HUU ULSIIG OORCHLONO GEDEGT OTGEJ BNA..NAMUUDAA NAM DARAH UU
2017/09/20 202.9.47.177
Дэмжигч
Хүрэлсүх сайдыг л дэмжиж байна даа,Энэ залуу зоригтой ч байна, шудрага ч байна.
2017/09/20 202.72.245.194
Gunt
Ochij ochij iim yumnuud l toriin terguun boloh yum bh da. Yachihsan sonin yum bee.. Oor oligtoi hun oldohgui bgam shig. Erdenetbat ni er ni ali ch talara tohiroh hun sh de.. Zan aash medleg bolovsrol
2017/09/20 24.22.196.29
иргэн
НӨЯМДОРЖ хуль зүйн сайд байхдаа авлгалыг зогсоож чадаагүйюм чиньодоо яаж чадхв дээ
2017/09/20 202.9.41.171
BAYAR
NYAMKA BOLIO BOLI ICHIJ AMIDAR
2017/09/20 202.5.196.10
ЯГ ОНОНО
ЗөВ шүү .ҮХЭЖ МӨХӨЖ БАЙГАА 2 НАМД ЗОРИГТОЙ ШУДАРГА ХАРИУЦЛАГ ТООЦОЖ ЧАДДАГ . ЮМ ХИЙЖ ЧАДАХ ХҮМҮҮС ХЭРЭГТЭЙ ДҮЛЭЭД СУУГААД БАЙДАГ БӨӨРӨНХИЙ ХҮМҮҮС ХЭРЭГГҮЙ.
2017/09/20 202.179.31.41
болохгүй
наямдорж худалч хар хэл амтай дарангуйлагч хүрэлсүх урвагч шуналтай итгэлгүй ийм хүмүүст монголын төрийг найдаж өгч хэрхэвч болохгүй. энэ 2-р монголд цус нулимас л урсган одоо тайван зөв хүн хэрэгтэй
2017/09/20 43.242.242.163
Иргэе
Нямдоржийг саяхан болтол овоо зангарагтай юм бна гэж бодож явлаа?! Одоо бол ойлгосоон. Ийм зангараг бидэнд хэрэггуй ээ?! Зурэл сух бол зугээр иргуй сух л байналээ?! хоеулаа хэрэггуй амьтад?!
2017/09/19 103.212.116.60
Зз
Өчнөөн жил явсан намынхаа эсрэг байсан хүн яавч өөдтэй бишээ. 20 жил тасралтгүй УИХ суучихаад бидний төлөө хийсэн юм нь цөөхөн байхаа. Тэрбумаар нь Эрдэнэт энэ тэнд шахаа хийсэн шигээ л амьдарч байгаа
2017/09/19 27.123.214.117
иргэн
Гайгүй голыг нл олоод хэлчихсэн бололтой.Харин Энхболдод авилагчидад хайртай коменчид энэ хоёрын эсрэг зогсож байгаа бололтой. Энэ хоёр дээр Ерөнхийлөгч нэмж нөхөрлөвөл бүр сайхан болон_
2017/09/19 66.181.179.131
зочин
Захилгаар өөрсдийгөө дөвийлгөн бичүүлэх даалгаврыг бөгс долоогч нартаа өгч тэд нар нь амжилттай гүйцэтгэсэн бололтой. Энэ хоёр хулгайч намаа улс орныг самарч эцэс төгсгөлгүй хагарал тэмцэлд хүргэх биз
2017/09/19 202.9.41.114
Зочин
долдой нар нь захиалгаар бичүүлээд л. Хэн ч сайд дарга боллоо гээд ард иргэд бидэнд ямарч өөрчлөлт байхгүй. пялдага нарт нь л хэрэгтэй.
2017/09/19 202.179.31.46
ми
М.Энхболд дарга бас л самарсан байна шүү, тэгж сайхан 65 суудал авчихаад Зам тээврийн салбарыг Женкод мөнгөөр өгчихдөг хөөний Данзан юмаа
2017/09/19 199.115.116.201
АХ ЛАМ
ХҮРЭЛ НАРЫН 31-Т ӨӨРИЙН НАМЫН ГЭРТ АН-ЫН НӨХДҮҮДИЙГ БААЛГАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. ТЭР БААСЫГ НЬ ӨӨРСДӨД ҮҮРҮҮЛЭЭД НАМААС ХӨӨЖ ЯВУУЛАХ ЁСТОЙ. ШУНАЛАА ХЯЗГААРЛАЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС ЗАСАГ УДИРДЖ
2017/09/19 124.158.124.142
Иргэн
Сүүлийг үеийн улс төрийн үйл явцаас ажиглаад байхад У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нарын үйлдлийг харахад том зангарагтай улс төрчийн үйлдэл яавч бишээ. Харинч шавилхандаа л орноо. Топорчуудад бүү итгэ.
2017/09/19 202.55.191.72
АХ ЛАМ
ҮРЭЛ НАРЫН 31-Т ӨӨРИЙН НАМЫН ГЭРТ АН-ЫН НӨХДҮҮДИЙГ БААЛГАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. ТЭР БААСЫГ НЬ ӨӨРСДӨД ҮҮРҮҮЛЭЭД НАМААС ХӨӨЖ ЯВУУЛАХ ЁСТОЙ. ШУНАЛАА ХЯЗГААРЛАЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС ЗАСАГ УДИРДЖ
2017/09/19 124.158.124.142
da
heregtei huuun
2017/09/19 43.242.242.51
Standard
Энэ сайт үнэхээр У.Хүрэлсүхийн бөгсийг сайн долоох юмаа
2017/09/19 202.180.220.172
Зочин)
Нямдорж өөрөө УИХ дарга болоод 2021онд ерөнхийлөгч болсон дээрдээ. Хүрэлсүхтэй тохиролцох л хэрэгтэй.
2017/09/19 128.199.226.56
Hishge)
Хүрэлсүх Нямдорж 2 нийлээд ерөнхий сайд, УИХ-н дарга болвол ард түмэн баярлана. Ингэж 2 хүч нийлж байж МАНАН үндсээрээ арчигдана.
2017/09/19 85.203.18.254
гишүүн
МАН ялсан ч ЗТЯ-нд АН ноёлсоор байгаа. Женко Гансүх хоёр мөнгөний хүчээр яамаа болон төмөр зам нисэхийг өөрсдийн мэдэлдээ байлгаж байна. МАН-ын дарга ажлаа өг
2017/09/19 88.202.181.3
Ард түмэн
МАНАН САРИНАЖ АРДЫН ЗАСАГ МАНДАХ ЦАГ ХАЯАНД ИРЖЭЭ
2017/09/19 208.123.223.254
жжжж
ХҮРЭЛ НАРЫН 31-Т ӨӨРИЙН НАМЫН ГЭРТ АН-ЫН НӨХДҮҮДИЙГ БААЛГАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. ТЭР БААСЫГ НЬ ӨӨРСДӨД ҮҮРҮҮЛЭЭД НАМААС ХӨӨЖ ЯВУУЛАХ ЁСТОЙ. ШУНАЛАА ХЯЗГААРЛАЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС ЗАСАГ УДИРДЖ
2017/09/19 124.158.124.142
Зочин
Хүрлээ хүү Ерөнхий сайд болохгүй бол өөр хэний хүү ерөнхий сайд болно гэж?
2017/09/19 85.203.7.35
ЗОЧИН
ОДОО БОЛ ЯЛ СОНСОХ ХҮН. ТҮҮХЭНД БАЙХГҮЙ ХАЧИН ЮМ ХИЙЧИХЭЭД НЯМДОРЖООС ИЛҮҮ САНАЛ Ч ГЭХ ШИГ. ИЙМ ХҮМҮҮСИЙГ ТӨРД ГАРГАЖ ЯАВ Ч БОЛОХГҮЙ.
2017/09/19 202.131.228.131
ЗОЧИН
ХҮРЭЛСҮХ ЧАДАХГүй 14 тэрбумЫн асуудлаа шийдээгүй зугтсан. Хүнтэй таардаггуй. Дэндүү онгироо сагсуу. Ямар сайндаа л төрийн гүйцэтгэх ажил хийдэг байгууллаар нимгэн сэтгэхүйтэй хүмүүсээр тоглосон. Одоо
2017/09/19 202.131.228.131
үнэн шүү
АВЛИГАЧдыг намаасаа, төрөөс зайлуулж хариуцлага тооцож чадвал одоо чөтгөрийг ч гэсэн ард түмэн сонгоход бэлэн байна.
2017/09/19 103.229.120.61
ХУРЭЛСУХ ЖЭНКО НАРТ
УГУЙ ЭЭ БАС Л ХУРЭЛСУХЭЭ РЕКЛАМДААД БАЙХИЙМ ЗЭРЭГЦЭЖ ЗУРГИЙ НЬ ТАВИАД Л МАТАН МАГТААД БАЙХ ЮМ ЖЭНКО ХУРЭЛСУХИЙН ПИАРЧИД...... МОНГОЛ УЛСЫН ЕРЕНХИЙ САЙД БОЛ НЯМДОРЖ ЮМААААААААА...... ХУРЭЛСУХ ТУЛАЛДСАН
2017/09/19 66.181.180.91
Иргэн
Хамгийн зөв хувилбар, дэмжиж байна. Даанч төрийн тээр сандайлсан хувалзнууд энэ 2-ийг гаргахгүй л дээ.
2017/09/19 66.181.169.202
  • Recent
  • Most Read
  • Most Comment