Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Рокмон төвийн урд зам дагуу явж байсан хүүхдийг дээрэмдсэн байна” гэсэн мэдээлэл иржээ. Энэ дагуу тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид шуурхай шалгаж 9 настай иргэн Б.Х-ыг Дархан-Уул аймагт оршин суух хаягтай Н.Н хагархай шил гарган айлган сүрдүүлж “Samsung Hot 4” гар утсыг нь дээрэмдсэнийг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна.
Бага насны хүүхдийг сүрдүүлж гар утас дээрэмдсэн хэргийг илрүүллээ
2017-09-19 09:07:03