8000 орчим хүүхдийг амны хөндийн үзлэг, эмчилгээнд хамруулах “Хүүхдийн инээмсэглэл” төсөл Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж эхэллээ.УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын үүсэн байгуулсан “Нямбаатар сан” энэхүү төслийг 2020 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Төслийн эхний шатанд өнөөдөр ерөнхий боловсролын 65 дугаар сургуульд шүдний үзлэгийн кабинет байгуулсан бөгөөд 65-р сургууль 80, 84, 91, 226 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд үзлэгт хамрагдах юм байна.
8000 хүүхдийг амны хөндийн үзлэгт үнэгүй хамруулна
2017-09-19 09:32:24