Учир битүүлгээр амиа алдсан талийгаач залуугийн утасны бичлэгийн талаарх шинжээчийн дүгнэлт гарчээ. Тус дүгнэлтээр талийгаач Т.Лхагвасүмбэрэл агсан нь тухайн үед бичлэг хийхдээ ганцаараа байсан. Ганцхан хүний дуу хоолой утсанд бичигдсэн нь тогтоогдсон гэсэн хариултыг ЦЕГ өгсөн байна. Талийгаач амиа алдахаасаа өмнө хийсэн байж болзошгүй хоёр бичлэг цацагдсан билээ.