8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Жавхлан: Толгойд нь юу ч байхгүй, хөлдүү

2017-09-18 18:00:00

    

УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.  Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүсэлт гаргаж байгаагаа уншиж танилцуулсан юм. С.Жавхлан энэ талаар хэлэхдээ "Улс орны өмнө тулгамдаж байгаа өвөлжилтийн бэлтгэл ажил, малын гоц халдварт өвчний тархац, Монгол улсын хэмжээнд тариа ногооны, болц оройтож, ургац халдах, мөн нийт нутгаар байгалийн гоц үзэгдэл үер усны аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа зэрэг  эгзэгтэй цаг үед Засгийн газрыг цаг алдалгүй яаралтай 10 хоногт  багтаан байгуулах талаар Улсын Их Хурлын чуулганы  ээлжит бус хуралдаан дээр онцлон хэлж анхааруулсан. Миний бие хэдийгээр намгүй, бүлэггүй ч гэлээ УИХ-д иргэд түмний итгэлийг хүлээн орж ирсэн төлөөлөл. Өнөөдрийг болтол хэрүүл дуусахгүй, Монгол түмэн, засгийг эзэнгүйдүүлж орхиж байна” хэмээн хэллээ. Хэвлэлийн бага хурлын дараа  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнгөрсөн хаврын чуулганд хамгийн их хурлаа тасалсан гишүүдийн нэгээр та тодорсон байсан. Нийт 21 өдөр чуулганы хуралд суухаас 11 өдөр хурлаа ямар ч шалтгаангүй тасалж бусад өдөр нь өвчтэй чөлөөтэй гэсээр хуралд оролцоогүй байсан. Энэ намрын чуулганд хэр идэвхтэй оролцох вэ?

-Үндсэндээ 10 гаруй л идэвхтэй гишүүд байгаа.Би хамгийн идэвхтэй, тогтмол сууж байгаа гишүүдийнхээ тоонд орох байх. Энэ гишүүд чинь гадаад, дотоодоор зугаалаад явж байгаа  өвчтэй, чөлөөтэй гээд тэмдэглүүлчихдэг юм билээ. Миний хувьд оролцсон бүх чуулган дээрээ улс орны асуудлыг хөндөж байгаа. Түмэн олныг зөв зүйл рүү уриалж тэдний талархал сэтгэлийг булаагаад байгаа учраас надад атаархсан хоёр намын хийж байгаа асуудал. Би Төрийн ордонд сууж ажиллахгүй, явж ажиллана гэж анхнаасаа хэлж л байсан. Маш их уулзалтуудыг би хийж байна. Энэ дотор хэрүүл хийгээд суугаад байх, энэ хүмүүсийн булхай, бузарыг сонсохоос залхаад ганц, хоёр удаа хуралдаа суугааүй шалтгаан бол байгаа. Ирээд суусан хүмүүс дотор  эх орныхоо төлөө нэг ч дуугарахгүй байгаа хүмүүс зөндөө л байгаа шүү дээ. Нэг л их боловсролтой дүр эсгэсэн, нүдний шил зүүчихсэн, өөрийгөө нэг л эрдэмтэй хүн гээд бодчихсон нөхдүүд юу ч дуугарахгүй, дэмий л сууж байна. Толгойд нь юу ч байхгүй, хөлдүү. Түүний оронд би гадуур ч явж ажиллана, дотор ч зөв зүйтэй асуудлыг хөндөж хуралдаа оролцоод л  явж байгаа. 
Төрийн ордонд хонож ажилласан хүн байна уу. Мэдэхгүй,  би лав Төрийн ордонд хонож архидсан гэдэг зүйлийг л сонсож байсан юм байна. Жавхлан энэ ордонд хэд хонолоо. Үүнийг  ярихгүй байж бусдыг нь мөшгөн гуйвуулна. Монголоо ярьж байгаа сэтгэл зүрхийг мохоох гэсэн юм шиг.  "Ганц дайчин ганцаардахгүй" гэдэг өвдөгийнхөө мэргэн сургаалиар би явна. Энэ тэмцлээ Монголын төр ариун болтол нь үргэлжлүүлнэ. Миний хувьд нам,  бүлэг алга . Гэсэн хэдий  ч би энэ замаасаа хэзээ ч ухрахгүй.

-Та УИХ-д орж ирээд нэг жил болж байна.  Энэ хугацаанд юуг олж харав, ухаарав. Асуудлыг яриад л байх юм, үр дүн төдийлөн харагдахгүй юм л даа?

-Монголчуудын оюуны дархлаа, зөн сэрэхүй, сэтгэл дотор байгаа нянгууд арилах ёстой. Ялангуяа төрийн ордны нянгууд. Энэ нянгуудыг арилгахын тулд ярих ёстой. Жавхлан зүгээр суугаагүй. Явна, хэлнэ, уулзана, сонсоно.  Энэ 65 гишүүн хэрэлдэж байхын оронд өвөлжилтийн бэлтгэл яаж байгаа талаар тойргоороо явж  гэж хэлмээр байна. Би энэ долоо хоногоос тойргийнхоо түмэн олонтой  уулзана. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг байх аа. 
-Та бие даагч гишүүн. Ганцаардаж байна уу?

-Төрийн ордонд даарч, гадагшаа гараад дулаацдаг хүн. Сэтгэлийн хүйтэнд даардаг.  Би Төрийн ордныг сайхан гал өрдчихсөн  Монгол айл болгоно. Үүний ард гаран гартлаа зүтгэнэ. С.Жавхлан нэг зүйлийн төлөө орвол орсон шиг ордог, гарвал гарсан шиг гарч чаддаг хүн. Үр дүнгээ заавал үзэх болно. Тийм ч учраас би Бурхан Халдун хайрхан дээрээ очиж андгай тангарагаа өргөсөн.
-Та нэг хэсэг идэвхтэй байснаа төд удалгүй алга болчихдог. Яагаад орж, гараад байдаг юм бэ? 

-Дуучнаар тайлбарлавал, өдөр болгон Бөхийн өргөөнд тоглолт хийгээд байвал хүмүүс ирж үзэх үү. Өдөр болгон нэг зүйлээ яриад байвал хүн сонсох уу.  Түүнтэй л адил. Жавхлан шат дараатай судалгаа хийгээд л явж байна. Түүнээс биш би л ярих ёстой гээд хаа хамаагүй яриад  явж  байж болохгүй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сэнгн
Юм бүхэн амархан биш с жавхлан зөв бодолтрй зөв хүн. Туршлагатай мэдлэгтэй гээд төрийн мөнгө иддэг ждш чингүүдээс өөр сайн хүн ядаж түүнийг нь үнэл
2018/11/24 202.126.89.14
kkk
Ooriinh ni tolgoid yu baidag bol kkk
2017/10/06 219.142.145.124
Зочин
МОНГОЛОО гэсэн сэтгэлтэй хүмүүсийг МОНГОЛ хүн л сонгосон юм шүү
2017/09/20 202.72.245.194
Иргэн
Еронхийлогч, С.Жавхлан хоерыг сонгодог сонгогчдийн толгой унэхээр хоосон?!
2017/09/19 103.212.116.60
zochin
Javkhlan odoo kheruulee boliochee , yasan zal;khmaar um be, hkiij buteesen zyiklgyi
2017/09/19 122.201.31.94