Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Энхжин” хотхоны VII байрны гаднаас “Лексус-570” машинаа хулгайд алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө гэмт этгээд үүрийн 05.50 цагийн үед хохирогчийн гэрт цонхоор нь орж, ”Iphone-7”, “Samsung-S5” гар утсыг нь хулгайлж гарахдаа салхивчны тавцан дээр байсан машиных нь түлхүүрийг авсан байжээ. Улмаар байрны гаднах зогсоолоос “99-11 УБГ” улсын дугаартай “Лексус-570” маркийн машиныг нь унаад явсныг цагдаа нар тогтоосон байна. Хулгайд алдсан машиныг цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж өчигдөр олсон байна
Гэрийнхээ гаднаас “Лексус-570” машинаа хулгайд алджээ
2017-09-19 10:20:38