Өчигдөр өглөө 07 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Тасганы овооны уулзварт зорчигч тээвэрлэж явсан микро автобус "Приус" маркын автомашинтай мөргөлдөж, онхолдсон осол гарчээ. Ослын улмаас долоон хүн гэмтсэн байна. Эмнэлгийн түргэн тусламж дуудаж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Замын цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр долоон хүний хоёр нь хүүхэд байжээ.
Микро автобус онхолдож долоон хүн гэмтэж бэртжээ
2017-09-19 11:37:29