16o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хориглосон хууль хэлэлцэнэ

2015-11-18 13:24:00


Сонгуульд нэр дэвшигчид ард түмэнд өөрсдийгөө таниулахын тулд сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашигладаг. Тэгвэл Р.Бурмаа гишүүний  боловсруулсан хуульд сонгуулийн сурталчилгааг радио, телевиз, цахим вэб сайт, тараах материалаар явуулж болно гэж заажээ. Ингэхдээ зөвхөн сонин хэвлэлийг орхигдуулсан байна. Уг заалтаас харахад сонгуулийн сурталчилгааг сониноор явуулж болно, болохгүйг тодорхой заагаагүй байгаа юм. Тэгвэл хуулийн төслийн 71.5 дахь зүйл заалтаар хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэсэн байна. Энэ нь эхэнд заасанчлан радио, телевиз, цахим, тараах материалаас өөрөөр сонгуулийн сурталчилгаа хийхийг хуулиар зөвшөөрөхгүй гэсэн үг.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment