8o
Улаанбаатар хот
mobile menu

УЛС ОРОН ҮНЭТЭЙ ЮУ, АШИГ СОНИРХОЛ ҮНЭТЭЙ ЮУ

2017-09-19 13:30:00

М.Энхболдын хүн гэгддэг 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газар энэ сарын 7-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Засгийн газар огцрох гол шалтгаан нь сайд нарт өгсөн концессын гэрээ, хүүхдийн мөнгө засгийн газрын алдаатай, эргэж буцсан олон шийдвэр юм. МАН-ын дарга М.Энхболд Ж.Эрдэнэбатыг Засгийн газрын тэргүүнээр тавьж “утсан хүүхэлдэй” мэт хөдөлгөж ирсэн. Гэтэл Засгийн газар огцорсон цагаас хойш Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуудалд олны анхаарлыг татсаар байна. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайдын төлөөх сандал суудлын “тулаан” эхэллээ. Энэ сарын 25-ны өдөр МАН-ын Бага хурал хуралдах тов гарсан. Энэ хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд тодорхой болно. 30 дахь Ерөнхий сайдын асуудлыг дагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр 30 ерөнхий сайдад нэр дэвших хүмүүсийн нэрс бичигдэж эхэллээ.

Харин М.Энхболдын  хувьд хоёр дахь Ж.Эрдэнэбатын орлох хүмүүсийн нэрийг МАНАН-гийн бүлэгт зүтгүүлж эхэлсэн байна.

Түүний нэг нь Төв аймгийн харьяат УИХ-ын гишүүн Н.Энхболд юм. М.Энхболд, Н.Энхболд хоёулаа Төв аймагт харьяаллагддаг. Сонгууль болохоор бие биенээ дэмжиж байнга хамт явдаг гэдгийг хүмүүс мэднэ.

М.ЭНХБОЛДООС Н.ЭНХБОЛД РУУ

Эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд гишүүн Н.Энхболдыг дараагийн Ерөнхий сайдад зүтгүүлж эхэлсэн байна. Хоёр Энхболдын хувьд Төв аймгийнх. Тэр ч утгаараа МАНАН-гын Засгийн газарт М.Энхболдыг орлож, түүний үгээр байх хүн бол Н.Энхболд юм. Яагаад гэвэл энэ хоёр эрхмийн хувьд улс төрд орсон цаг хугацаанд сонгууль болох тоолонд гар гараа хөтөлцөж явсан. Н.Энхболд нь 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль төгсөн. УИХ-ын гишүүнээр тасралтгүй 4 удаа Төв аймгаас сонгогдсон нэгэн. Н.Энхболд нийгэмд харагдах байдал нь нэр цэвэр гэгддэг хэдий ч нам дотроо нэлээд олон удаа томилгоо хийж байсан удаатай.  М.Энхболд Ж.Эрдэнэбат шиг залуу хүнийг томилох боломжтой байсан ч тэр олон нийтээс зүгээс ирэх шүүмлэлээс эмээсэндээ Н.Энхболдыг сонгосон уу. Эсвэл М.Энхболд өөрийнхөө үгэнд орох хүн гэсэн боломжит хувилбарыг сонгож ийнхүү Н.Энхболдыг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад зүтгүүлж эхэлсэн үү. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар Н.Энхболд хэд хэдэн томилгоо хийсэн гэдэг. Тухайлбал Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг юм.  Мөн Үндэсний аудитын газрын даргын томилгоог хийж байсан. Н.Энхболдын хувьд өөрийн гэх бизнесийн талаар төдийлөн хэвлэлээр гардаггүй ч эхнэр нь барилгын компани ажлуулдаг гэдгийн эх сурвалж онцолж байна. Түүний барилгын компани Төв аймагт хийдэг томоохон бүтээн байгуулалт, тендерийн дийлэнхийг нь авдаг  аж. 

Ямартай ч Н.Энхболд Ерөнхий сайд болбол ард нь М.Энхболд байх нь мэдээж. Хэрвээ Н.Энхболд Ерөнхий сайд болбол дараагийн Засгийн газрыг Н.Энхболдын нүүрээр М.Энхболд удирдах дүр зураг харагдаж байна.

МАК КОМПАНИЙГ Ө.ЭНХТҮВШИН ХАМГААЛЖ БАЙНА УУ

Олон жил МАН-аар овоглож ирсэн гишүүдийн нэг бол яахын аргагүй Ө.Энхтүвшин юм. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдож байгаа тэрбээр 1999-2000 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн, 2006 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд,  2007-2008 УИХ-ын гишүүн, 2012 онд намын даргын албан тушаалыг хашиж байжээ. Энэ хугацаанд түүний талаар сайн, муу мэдээлэл хэвлэлээр гарч байсан удаатай. 2005 онд "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрийн тэргүүн гэдэг албан тушаал бий болгож намаа шинэчлэх тухай ярьж явсан удаатай. Гэвч Ө.Энхтүвшинг 2006 онд БСШУ-ны сайдаар томилогдон цагаас хойш түүний байгуулсан жигүүр нам жим болсон гэдэг.

Товчхондоо "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрээр шантаажилж байж тухайн үеийн БСШУЯ-ны сайд болж байсан түүхтэй.

2007 онд Засгийн газрыг огцруулан хэмээн дайрч байгаад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болж байсан хүн. Тэгвэл Ө.Энхтүвшин өнөөдөр ямар тохироо хийсэн вэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хэрвээ Ө.Энхтүвшин шинээр байгуулагдах Засгийн газрыг тэргүүн болбол Ж.Эрдэнэбатын тэргүүлж байсан Засгийн газрын хэд хэдэн сайдыг хэвээр нь үлдээх тухай тохирсон байна. Тухайлбал Хөдөлмөр нийгмийн хамгаалын сайд Н.Номтойбаярыг үлдээх тухай ярьжээ. Н.Номтойбаяр сайдын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн онцлох хэсэгт байнга бичигддэг гэхэд хол зөрөхгүй болов уу. Хамгийн сүүлийн жишээ гэхэд сайд нарын авсан 807,8 тэрбум төгрөгийн концессын асуудлыг сөхье. Засгийн газрын гишүүн Н.Номтойбаярын МАК компанитай шууд гэрээ байгуулсан 78.752.800.000 (Далан найман тэрбум долоон зуун тавин хоёр сая найман зуун мянга) төгрөгийн төсөвт өртөг бүхий “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөл” юм. Мөн Н.Номтойбаяр бол намын даргын гарын хүн. Тэрбээр намдаа мөнгө хандивлаж сүүлийн үеийн Засгийн газарт дандаа сайдын албан тушаал хашиж ирж байгаа нэгэн. Тиймээс Ө.Энхтүвшин ерөнхий сайд болбол дараагийн Засгийн газарт Н.Номтойбаяр сайдыг үлдээхийг МАНАН-гын бүлэгтэй тохирсон уу

Мөн Ө.Энхтүвшингийн мэдэлд "Өгөөмөр" зах байдаг юм байна. Ө.Энхтүвшин Хөвсгөл аймгийн Өгөөмөр багийн харьяат учир нь ийнхүү захаа "Өгөөмөр" гэж нэрлэсэн гэдгийг эх сурвалж онцолжээ.

МАНАН-гийн холбоо ингэж үргэлжилсээр

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг гэж хэн бэ. Энэ хүн 30 гаруй жил эрүүл мэндийн салбарын тогоонд нь “чанагдаж” сүүлийн 15 жил нь эрүүл мэндийн салбарт удирдах ажил хийсэн хүний хувьд өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн үү. Түүний гол зорилго энэ салбарын сайд болох байсан уу. А.Цогцэцэг сайд хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “би 30 жил эрүүл мэндийн салбарын тогоонд чанагдсан. Үүнээс сүүлийн 15 жил нь Төрийн удирдах албан тушаал хашиж ирсэн” хэмээн саймширан ярьсан байдаг.

Төрийн албанд ажиллаж байсан хүн 10 давхар хувийн эмнэлэг бариулах хөрөнгө мөнгийг хэрхэн олсон вэ. Төрийн албан хаагчийн цалингаар энэ хэмжээний том барилга, байгууламж барих боломтой юу.  Тийм боломж бий юу.

 Тэрбээр “ALERGI MED” нэртэй Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл явуулдаг 10 давхар эмнэлэгтэй. А.Цогцэцэг сайд хувьд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн даргын ажлыг 15 жилийн хугацаанд хашсан. Энэ хугацаанд хувийн эмнэлэгтэй болсон.  Төрийн албан хаагч хувийн 10 давхар эмнэлэгтэй болж байхад хууль хяналтын байгууллага нэг удаа шалгаж үзээгүй “нүдэн балай чих нь дүлий явж” байгаа нь хачирхалтай. Мөн хувийн эмийн сангуудтай. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нэг давхарт А.Цогцэцэг сайдын хувийн эмийн сан ажилладаг. Үүнээс харахад төрийн сайдын хувийн эмийн сан төрийн эмнэлгийн дор үйл ажиллагаа явуулах нь хэр зохистой бэ. Мөн А.Цогцэцэг сайд болохын өмнөх шөнө “ALERGI MED” эмнэлгээ зарж байсан удаатай. Учир нь тэрбээр сайд болох яриа гарч эхлэхтэй зэрэгцэн ашиг, сонирхлын зөрчилтэй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхлэхэд ийнхүү хувийн эмнэлгээ зарж байсан гэх мэт түүнийг тойрсон яриа дуусахгүй.  

 Уг нь дээрх эрхмүүдийн хувьд эх орноо нэгдүгээрт бодох байтал эрх мэдэл, ашиг сонирхлын төлөө “улайран” дайрч байгаа нь МАНАН болон МАНАН-гийн ураг төрлийн холбооноос харагдаж байна. Н.Энхболд, А.Цогцэцэг нар худ ургийн холбоотой аж. Тодруулбал, Н.Энхболдын хүү А.Цогцэцэг сайдын охинтой гэр бүл болжээ. Ийнхүү тэдний холбоо худ, ураг барилдаж улам батжижээ. Энэ хэрээр тэд улс төрийн бохир үйл хэргээ үеээс үед дамжуулан авч “явсаар л” байх уу. Энэ бүх дүр зургаас харахад МАНАН дахин “ бүрхэж” эхэллээ. Тэднээс УЛС ОРОН ҮНЭТЭЙ ЮУ, АШИГ СОНИРХОЛ ҮНЭТЭЙ ЮУ гэж асуугаад ч нэмэргүй байх. Тэд АШИГ СОНИРХОЛ ҮНЭТЭЙ ГЭДГИЙГ аль эрт үгээр биш, үйл хөдлөлөөрөө харуулчихсан.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эмгэнэл
ГЭМТЛИИНХЭН БҮГД БАЯЧУУД. ШҮҮ ДЭЭ ХАДГАЛАМЖИНДАА ГЭХЭД БИЗНЕС ХИИДЭГГҮЙ ХИИЖ БАЙГААГҮЙ НОВШНУУД ХЭДЭН САЯАР НЬ ХИИЧИХСЭН ТЭГЭХЭЭР САЙДАД НЬ ХЭДЭН ТЭРБУМААР ЯРИХ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ .
2017/09/20 202.9.43.29
харамсалтай
ТӨР бараадаж тэрбумтан бологч нараас салах ёстой. ГОЛ нь манай хуулийн байгууллагууд нам удирдаж байгаа луйварчдын гарт байНА. ИЙМ болохоор тэмцэхгүй байгаа юм
2017/09/20 103.229.120.61
Банзраа
Тийм л их болдоггуй мафи юм бол энэ м.энхболдыг бариад шоронд хийгээд буудчихдаггуй юм байхдаа.ингэж терийг захирдаг мафийн толгойлогч байхгуй байхоо.тэгвэл хууль хяналтынхан барих байлгуйдээ.
2017/09/20 109.88.215.204
zochin
Uuruu ulsiin emnelegt ajilladag, nuhur n jolooch hun yaj ch hicheegeed tsalingaaraa 10 davhar emneleg barih uu?!
2017/09/19 27.123.214.107
zochin
Hogiin shulmas daa. Ulsiin mungu hulgailj huvidaa 10 davhar emneleg, Nairamdald house bariulsan daa
2017/09/19 27.123.214.107
[
said bolood emnelegiin darga nariig avliga,,tanil taliin khureend tomilson..gemtel,,khavdar..geed l,,
2017/09/19 202.9.40.183
зочин
Төриин тодотголтойАрьснй эмнэлэгээс 10 давхар эмнэлэг босгосон хулгаичаар өөгшүүлж мэргэшүүлээд байдаг МОНГОЛ ТӨР ёоох
2017/09/19 27.123.214.121
зочи
Иим хүнд эрүүл мэндиин салбарииг атгуулдаг Энхболдтонгуудад төриин цээрлэл хүлээлгэх хэрэгтэй
2017/09/19 27.123.214.121
зочин
Монгол хүнии арьсны өвчин эдгэрдэггүйн учир нь энэ шулмас авгай хуурамч хямд эм түрхлэгииг хужаагаас бойшиг шуудайгаар оруулж ирээд өндөр үнээр зарж ашиг олж байгаа адгиин авсанд орж байхдаа таарсан х
2017/09/19 27.123.214.121
зочин
Энэ галзуу нэрээ мэдэхгүй солиотой авгайг хэзээ шоронд нь аваачиж хиихиин???
2017/09/19 27.123.214.82
з
Хэрэг хуучирдаггүй тул Цогоо минь орон шоронд орох бэлтгэлээ сайн базаагаарай
2017/09/19 202.179.27.228
з
Төрийн мөнгийг хулгайлах чиглэлээр нарийн мэргэшсэн авгай даа энэ цогцэцэг. Бас хүн гүтгэдэг мэргэжилтэй
2017/09/19 202.179.27.228
з
Угийн Анагаахын хамгийн толгой муутай, муу сурлагатангууд л арьс өнгөний эмчийн ангид орж хамуу, тэмбүүний эмч болдгийн шдээ. Цогцэцэг эрдэм номын хувьд бол үнэхээр гавихгүй, толгой муутай хүн л дээ.
2017/09/19 202.179.27.228
з
Цогоог хуурамч историйн хэргээс нь түүний худ Нямаагийн Энхболд нь мулталж хэрэгсэхгүй болгулж байсныг мэдэх хүмүүс зөндөө бий. Ийм мэтийн авгайгаас болж Миеэ даргын нам ялагдаж байгаам ш дээ МАН
2017/09/19 202.179.27.228
з
Аллерги Мед эмнэлгээ элэгний шинжилгээ хийх лабораторийн жагсаалтад оруулсан арай л ашиг сонирхлын зорчилтэй юу? Эсвэл худ Н.Энхболдынх нь садан АТГийн дарга Энхжаргал, прокурор дуу Энхтуяа нар нь хам
2017/09/19 202.179.27.228
з
Ийм том эрх ашгийн зөрчил байхад А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайдаар Мие Энхболд томилуулсан учраас л ард түмэн даварсан үйлдэлд нь хариуг нь сонгуулиар даацтай өглөө дөө
2017/09/19 202.179.27.228
з
12 давхар хувийн эмнэлэгтэй, 3 аптектай, эм гадаад улсаас ханган нийлүүлдэг Өлзий дэн гэдэг компанитай, эмийн үйлдвэртэй хүн чинь яаж ашиг сонирхлын зөрчилгүй байхав дээ
2017/09/19 202.179.27.228
з
Цогцэцэгийн нэг аптек нь Улсын 1-р эмнэлэг дотор байдаг, 2 дахь нь UBH Center дотор байдаг, 3 дахь өөрийнх нь хувийг эмнэлэг болох Аллерги мед дотор нь байдаг.
2017/09/19 202.179.27.228
з
Цогцэцэг нь эмийн үйлдвэрээ барих гэж Хөгжлийн банкнаас 2015 онд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас зээл авсан ба энэ нь хөрөнгө орлогын мэдүүлэгт нь байгаа. Эмийн бизнес, эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг
2017/09/19 202.179.27.228
зочин
МАН-ынханд үнэнээрээ,чин шудрагаараа юм гэж байхаа болиод удаж байна,тийм сайн сайхан цаг байсан байхаа,одоо бол мартагдсан зүйл,ерөөсөө энэ намд итгэх ямар ч боломж байхгүй,Н.Энхболд энэ хоёрын хэн н
2017/09/19 202.179.27.228
  • Recent
  • Most Read
  • Most Comment