8o
Улаанбаатар хот
mobile menu

Картаар зорчихгүй бол торгуулна

2017-09-19 16:20:50

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн цахим карт ашиглалтыг өчигдрөөс шалгаж эхэлжээ. Шалгалтын эхний өдрийн байдлаар мөнгө төлөөгүй 4, бэлэн мөнгөөр зорчсон 57, хүүхдийн цахим картгүй 8, цахим картыг зориулалтын бусаар ашигласан 1 зөрчил илрүүлсэн байна. 

Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 1-д “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцно. 
Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврээр зорчигч та бүхнийг хөлс төлөлтөө бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зорчихыг уриалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment