8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Вакцин нийлүүлсэн компанийг АТГ шалгаж, Засгийн Газар багш нарын цалинг нэмэх шийдвэр гаргасан өдөр

2017-09-19 18:40:00

Алтан шаргал намрын нэгэн өдөр ийнхүү халаагаа өгөх гэж байна . Гишгэсэн мөрөө эргэж нэг хар. Ухамсраа алдсан тохиол бүрээ тунгаа. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ сэхээр. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Эрхэм уншигч та бүхэндээ нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл ядвлыг тоймлон хүргэдэг  “Монголын нэг өдөр” тойм булангаа ийнхүү  хүргэж байна. “Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авч уншина уу.  


Төрд хэрэгтэй “том зангараг”


“Зангараг” дутагдсан Монголын төр. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал ингэж хэлэхэд хүргэж байна гэчихвэл дургүйцэх хүн цөөн байх болов уу. Буруушаах хүн байхыг ч үгүйсэхгүй. Аливаа зүйлийг хоёр талтай харж, нийгэм хуваагддаг нь тодорхой.
Өнөөдөр зарим нэг бизнесмэн нам дагаж, улс төрөөр дамжин төрд орвол ашигтай гэж үздэг болсон зүйл ажиглагдах болсон. УИХ-ын гишүүд Засгийн газарт орж ажиллах сонирхолтой ихтэй байдаг нь нууц биш. Угтаа бол УИХ-ын гишүүн хууль тогтоох, бодлого боловсруулах үүрэгтэй сонгогдсон хүн.
Гэтэл өнөөдөр Засгийн газрын оруулж ирсэн зөв ч бай, буруу ч асуудлыг л кноп дарж дэмждэг хүмүүс болжээ. Тэд өөрсдийн эрх ашгийн төлөө, өөрт унах ашиг хонжоог нэн тэргүүнд харж төрийн “зангараг” гэдэг зүйлийг үгүй болгож байна. Товчхондоо улс төрийн хууль тогтоомж, дэг жаяг, дүрэм журмын уландаа гишгэж наймаа ярьж, найзан дундаа орж байна. Энэ нь төрийн залгамж халаа, хууль тогтоомж, дүрэм журмыг үйл хайрхан төрийн ажлыг цалгардуулна.
МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан цагаас энэ байдал улам гаарч төр цөөхөн хэдэн хүний найрааны талбар болсоор л. Эцэст нь УИХ бодлого гаргаж, түүнийгээ гүйцэтгэх засаглалаараа хийлгэдэг байгууллага биш цөөхөн хэдэн хүний ашиг олох “хэрэгсэл”  болж хувирч байна. Хатуухан хэлэхэд “Шүдгүй арслан” мэт. Төр хөл, толгойн мэдэгдэгдэхгүй мөнгөний машин болгож байна. Төрийн албыг наймаалцсан 60 тэрбум, сайд нартаа авч өгсөн 807,8 тэрбумын концессын гэрээ зэргээ эсэргүүцэж энэ сарын 7-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Монгол Усын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Улмаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуулт сэдэв олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэгвэл өнөөдрөөс яг 7 хоногийн дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд тодорно. Шинэ Ерөнхий сайд ямар хүн байх вэ. Зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэд ч энэ талаарч санал асуулга явуулжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 


УЛС ОРОН ҮНЭТЭЙ ЮУ, АШИГ СОНИРХОЛ ҮНЭТЭЙ ЮУ


М.Энхболдын хүн гэгддэг 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газар энэ сарын 7-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Засгийн газар огцрох гол шалтгаан нь сайд нарт өгсөн концессын гэрээ, хүүхдийн мөнгө засгийн газрын алдаатай, эргэж буцсан олон шийдвэр юм. МАН-ын дарга М.Энхболд Ж.Эрдэнэбатыг Засгийн газрын тэргүүнээр тавьж “утсан хүүхэлдэй” мэт хөдөлгөж ирсэн. Гэтэл Засгийн газар огцорсон цагаас хойш Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуудалд олны анхаарлыг татсаар байна. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайдын төлөөх сандал суудлын “тулаан” эхэллээ. Энэ сарын 25-ны өдөр МАН-ын Бага хурал хуралдах тов гарсан. Энэ хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд тодорхой болно. 30 дахь Ерөнхий сайдын асуудлыг дагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр 30 ерөнхий сайдад нэр дэвших хүмүүсийн нэрс бичигдэж эхэллээ.
Харин М.Энхболдын  хувьд хоёр дахь Ж.Эрдэнэбатын орлох хүмүүсийн нэрийг МАНАН-гийн бүлэгт зүтгүүлж эхэлсэн байна.
Түүний нэг нь Төв аймгийн харьяат УИХ-ын гишүүн Н.Энхболд юм. М.Энхболд, Н.Энхболд хоёулаа Төв аймагт харьяаллагддаг. Сонгууль болохоор бие биенээ дэмжиж байнга хамт явдаг гэдгийг хүмүүс мэднэ.


М.ЭНХБОЛДООС Н.ЭНХБОЛД РУУ


Эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд гишүүн Н.Энхболдыг дараагийн Ерөнхий сайдад зүтгүүлж эхэлсэн байна. Хоёр Энхболдын хувьд Төв аймгийнх. Тэр ч утгаараа МАНАН-гын Засгийн газарт М.Энхболдыг орлож, түүний үгээр байх хүн бол Н.Энхболд юм. Яагаад гэвэл энэ хоёр эрхмийн хувьд улс төрд орсон цаг хугацаанд сонгууль болох тоолонд гар гараа хөтөлцөж явсан. Н.Энхболд нь 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль төгсөн. УИХ-ын гишүүнээр тасралтгүй 4 удаа Төв аймгаас сонгогдсон нэгэн. Н.Энхболд нийгэмд харагдах байдал нь нэр цэвэр гэгддэг хэдий ч нам дотроо нэлээд олон удаа томилгоо хийж байсан удаатай.  М.Энхболд Ж.Эрдэнэбат шиг залуу хүнийг томилох боломжтой байсан ч тэр олон нийтээс зүгээс ирэх шүүмлэлээс эмээсэндээ Н.Энхболдыг сонгосон уу. Эсвэл М.Энхболд өөрийнхөө үгэнд орох хүн гэсэн боломжит хувилбарыг сонгож ийнхүү Н.Энхболдыг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад зүтгүүлж эхэлсэн үү. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар Н.Энхболд хэд хэдэн томилгоо хийсэн гэдэг. Тухайлбал Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг юм.  Мөн Үндэсний аудитын газрын даргын томилгоог хийж байсан. Н.Энхболдын хувьд өөрийн гэх бизнесийн талаар төдийлөн хэвлэлээр гардаггүй ч эхнэр нь барилгын компани ажлуулдаг гэдгийн эх сурвалж онцолж байна. Түүний барилгын компани Төв аймагт хийдэг томоохон бүтээн байгуулалт, тендерийн дийлэнхийг нь авдаг  аж. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 
Хойд Солонгос илүү их хориг, шахалт үзүүлэх нь цөмийн хөтөлбөрийг зөвхөн түргэтгэх болно гэж анхааруулжээ

Хойд Солонгос илүү их хориг, шахалт үзүүлэх нь цөмийн хөтөлбөрийг зөвхөн түргэтгэх болно гэж анхааруулжээ


Пхеньян НҮБ-ын шинэ хоригийг "хамгийн дайсагнасан, ёс зүйгүй, харгис хэрцгий үйлдэл” хэмээн үзэж байна. Үүний зэрэгцээ АНУ, БНХАУ-ын Ерөнхийлөгчид НҮБ-ын тогтоолыг хүчтэй хэрэгжүүлэх замаар Хойд солонгосын зүг рүү "дарамт шахалт үзүүлэх" үүрэг хүлээн авчээ. Хойд Солонгос өнгөрсөн баасан гаригт сүүлийн пуужингаа харвасан.Энэ нь 3,700km (2,299 миль) аялж, АНУ-ын Номхон далайн газар нутгийг Гуамын нутаг дэвсгэрт унасан бөгөөд энэ нь Хойд Солонгост төлөвлөсөн газар байжээ. Үүнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлаас НҮБ-ын хориг арга хэмжээний шинэ шатанд орсон бөгөөд "маш их өдөөн хатгалга" хэмээн шүүмжилсэн.

Хойд Солонгос юу гэж хэлсэн бэ?


БНАСАУ-ын албан ёсны мэдээний агентлаг KCNA-ийн гадаад хэргийн яамны мэдэгдэлд "АНУ болон БНХАУ-ын цэргийн хүчнүүд БНАСАУ-д (БНАСАУ) дарамт шахалт үзүүлэх, дарамт шахалт үзүүлэх нь зөвхөн цөмийн зэвсэгийг төгс байдалд хүргэх болно" гэж Хойд солонгос хэлжээ.
Мөн 9-р сарын 11-нд батлагдсан НҮБ-ын шинэ хоригын зорилго нь тухайн орны ард түмэн, тогтолцоо, засгийн газрын "бие махбодийг устгах" явдал байсан гэсэн байна. Уг шийтгэл нь Хойд Солонгосыг зэвсгийн хөтөлбөрүүдэд зориулж түлш, орлогоо багасгаж, газрын тосны импортыг хориглох, нэхмэлийн экспортыг хориглох оролдлого юм.Энэ 6н пуужин нь шинээр явуулсан 6н туршилтын хамгийн хүчирхэг пуужин нь юм. Гэвч зарим шүүмжлэгчид Хойд Солонгосыг олон улсын хэмжээнд худалдах боломжтой хэвээр байгаа тул хязгаарлалтуудын үр нөлөөг шүүмжилж байна.БНХАУ-тай хийсэн худалдаа нь түүний гол холбоотон байсан бөгөөд өнгөрсөн жил эдийн засгийн өсөлтийн 3.9 хувийг эзэлсэн байна.

Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг шүлхий өвчний хорио цээр тогтоосон бүс нутагт ажиллаж байна


Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа сумдад өнөөдрөөс/2017.09.18/ эхлэн ажиллаж эхэллээ. Тодруулбал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуусан ажлын хэсэг Төв, Хэнтий, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад сумдад ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын 7 аймаг 10 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Мөн малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаас малын туувар болон тээвэрлэлтийг хориглосон бөгөөд заавал үзлэг шинжилгээнд хамруулан нэвтрүүлж байна. Үзлэг шинжилгээ, ариутгалд хамрагдалгүй тухайн бүс нутгаас гарсан малчинд  нөхөн олговор олгохгүй байх юм.
Түүнчлэн ОХУ-аас “Мал эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй хоёр дахь ээлжийн вакцин энэ сарын 28-нд ирнэ.


Вакцин нийлүүлсэн компанийг АТГ шалгаж байна


Малын шүлхий өвчин газар авч байгаа нь Энэтхэг улсаас 2016 оны төсвийн хөрөнгөөр авсан вакцины чанар муу байгаатай холбоотой гэсэн мэдээлэл сүүлийн үед их гарах болсон. Цаашид мах экспортлох гэрээ хэлцлүүд цуцлагдах, тэр байтугай манай улс 70 сая малаа алдахад хүргэх эрсдэлтэй тул шалгуулахаар боллоо гэж ХАААХҮЯ-наас мэдээлсний мөрөөр АТГ, Эрүүгийн цагдаагийн газар болон холбогдох байгууллагууд ажиллаж эхэлжээ. Одоогоор салбарын яамнаас гаргаж өгсөн материалыг судалж байгаа гэсэн хариуг албаны эх сурвалжууд өглөө. Мөн олон улсын лабораторид явуулсан вакцины шинжилгээний дүнг хүлээж байгааг Гоц халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Батхуяг хэлэв. Уг вакциныг 2016 оны наймдугаар сарын 31-ний Засгийн газрын тогтоолоор есдүгээр сарын 19-нд тендер зарлан худалдаж авсан бөгөөд хоёр ч компани нийлүүлэлт хийсэн. Тухайн үед вакцин худалдан авах Ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс, түүнчлэн тендерийн асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа аж.

60 тэрбумын сүлжээг "Эрдэнэт"-д ажиллуулж байна
 
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн дарга Ш.Мөнхбаяр, баяжуулагч Уранчимэг нарын ажилчид өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэд үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг эрх мэдлээ хэтрүүлэн, ТУЗ-өөс батлаагүй орон тоог бий болгож, өндөр цалин хангамж өгөхөөс гадна бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийсээр байгааг мэдээлэв. Эрдэнэт үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийхийг хориглосон шүүхийн шийдвэр гарсан атал хууль зөрчин, намын нэр барьсан мэргэжлийн бус хүмүүсийг томилж байгаа нь албан тушаалын наймааг бодитоор хэрэгжүүлж байна гэж тэд үзжээ. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, "60 тэрбумын" гэх хууль бус ажиллагаа Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэнийг тогтооход дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Х.Бадамсүрэн захирал өөртөө долоон зөвлөхийн орон тоо дур мэдэн гаргаж, тэтгэврийн насны хүмүүс томилон, өндөр цалин өгч байгааг тэд жишээ болгон ярьсан юм

Малын хулгайч нар үйлдэл дээрээ баригджээ


Энэ сарын 8-9-ний шилжих шөнө бүлэг малын хулгайчид Төв аймгийн Сэргэлэн сумын хоёрдугаар багийн иргэн Б-гийн эзэмшлийн гурван үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.

Тус хулгайн гэмт хэргийг Төв аймгийн харъяа Б, Н, А нар бүлэглэн үйлдсэнийг тогтоосон байна. Мал хулгайлсан бүлэг этгээдүүд энэ оны долдугаар сарын 01-нээс хэрэгжиж буй Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дахь хэсгийг үндэслэн тав хүртэл жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ идэж уусан нөхөдөд хариуцлагыг нь үүрүүлэх болно оо.
2017/09/19 51.15.76.81
Зочин
Тухайн бэлэглэл хөрөнгө оруулалтаар шахсан эдгээр зүйл нь зах зээл дээрх үнэтэй харьцуулвал 10 дахин их үнэтэй зүйлүүдийг шахсан байна. Үүнийг шалгах хэрэгтэй. Төрийг ингэж шулж болохгүй ээ. Дарга нар
2017/09/19 51.15.76.81
Зочин
60 тэрбумын сүлжээ мэргэжлийн хяналтад бас хэрэгжсэн байх өндөр магадлалтай. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ерөнхий байцаагч өөрийн томилсон дарга бүхий газруудад 70-100 саяын тоног төхөөрөмж шахсан.
2017/09/19 51.15.76.81