8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-09-20 08:05:39

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:

20, 24-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар  хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2017 оны 09 дүгээр сарын 19-ний 20 цагаас 09 дүгээр сарын 20-ны 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө сэрүүсч 7-12 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө  20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө  зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөл, Архангайн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч  шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.

2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 09 дүгээр сарын 25-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын ихэнх  нутгаар, 23-нд баруун болон төвийн  аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 21,24-нд ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч  шороон шуурга шуурна. 21-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст  хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл