8o
Улаанбаатар хот
mobile menu

60 тэрбумын хэрэг мартагдах учиргүй

2017-09-20 08:40:00

Төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын бичлэг мартагдах болоогүй. Мартагдах учиргүй. Ингэж хэлсний учир нь сүүлийн хэдэн өдөр Засгийн газар огцорч, нийгэм, улстөрийн амьдралд олон үйл явдал, халуун сэдвүүд өрнөж байна. Тухайлбал Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар огцорлоо, Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооныхон маргааш орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн, Эмч, жолооч тээвэрчид шат шатны байгууллагад шаардлага хүргүүлэв. Тэд цалингаа нэмүүлэх, нийгмийн халамжаа сайжруулахыг удирдах байгууллага, Засгийн газарт хүргүүлээд байна. Мөн үүнтэй зэрэгцэн Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн болох бэ гэсэн асуудал өнөөдөр олны анхаарлыг ихэд татаж байна.

Энэ мэтчилэн нийгэм, улстөрийн халуун сэдвүүдийн дунд алдарт 60 тэрбумын хэрэг “сураг алдарчих" юм биш биз.

60 тэрбум төрийн эсрэг, авлигалын эсрэг Эрүүгийн тусгай зүйл заалттай хэрэг. Гэтэл өнөөдөр 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа М.Энхболд намын даргын суудлаа өгөөд, Ц.Сандуй ажлаасаа өөрийн хүсэлтээр огцроод энэ хэрэг намдах учиргүй. Эсвэл Прокурорын байгууллага хаасан болохоор ингэс тэгс гээд өнгөрөх хэрэг биш. Энэ хэрэг яагаад таг болчихов.  НИТХ-ын дарга Ц.Сандуйг ажлаа өгөх өргөдөл өгсөн. Тодруулбал, энэ сарын 14-ны өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй”  хэмээн хэлсэн байна.  

Тэр ингэж хэлж байхдаа 60 тэрбумын хэрэгт холбогдсон гэдгээ мартав уу. Эсвэл прокурорын байгууллагаас хэргийн хаасан болохоор Ц.Сандуй ингэж ярив уу.

Ц.Сандуй нийслэлийн намын даргын хувьд хүлээн ажил үүргийн хариуцлага алдаж Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэнд хариуцлага тооцож, ажлаа өгөх нь зүйн хэрэг. Харин 60 тэрбумын хэрэг өөр. Ц.Сандуйг 60 тэрбумын хэрэгт холбогдсоныхон төлөө хариуцлага хүлээлгэж, хуулийн дагуу шийдэх ёстой. 


Ц.Сандуй 60 тэрбумын "автор” гэдгээ хүлээн зөвшөөрсөн үү 

Учир нь өнгөрөгч наймдугаар сарын 17-ны өдөр МАН-ын УЗ-ийн хурал болсон. 60 тэрбумын хэрэгт холбогдуулаад Ц.Сандуйд хариуцлага тооцох асуудал УЗ-ийн гишүүдийн дунд яригдсан ч  МАН-ын дарга М.Энхболд “60 тэрбумын асуудлыг шүүхээс эвлүүлэг гэж үзсэн учир Ц.Сандуйд хариуцлага тооцох шаардлагагүй” гэсэн байр суурийг илэрхийлж “улаан нүүрээрээ” хамгаалж гарсан.  Үүний дараахан Ц.Сандуйгийн ярианы бичлэг дахин цацагдсан. Гэхдээ энэ удаад  хоёр жилийн өмнө  төрийн албан тушаалыг зарж 60 тэрбум төгрөг болгох тухай ярианы бичлэг  биш, харин саяхан болсон МАН-ын  УЗ-ийн хурал дээр тэрбээр 60 тэрбумын бичлэг үнэн гэдгийг өөрийн биеэр батлаад хэлчихсэн бичлэг задарсан юм. Тус бичлэгт Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ:

Тус бичлэгт Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ: “… тэр Доржзодов гэдэг нөхрийг  Ганбаатараар дамжуулан оруулж ирж энэ илүү дутуу балай юмыг ярьж, танилцуулга нэрээр хэд хэдэн удаа хийсэн. Би сонссон, гэхдээ энийг хэрэгжүүлээгүй шүү дээ, бүгдээрээ л яриад тэндээсээ сонсож байсан…, тэр дунд ийм асуудлууд яригдсан…” хэмээжээ. 

60 тэрбумын асуудлыг ярьснаа шүүхээр тогтоолгох шаардлагагүйгээр, эвлүүлэг мөн биш гэж маргах хэрэггүйгээр өөрөө нотлон хэлчихсэн.  Нэгэнт Ц.Сандуй 60 тэрбумын "автор” болохоо өөрөө ийнхүү хүлээн зөвшөөрсөн. Энэ мэтчилэн Ц.Сандуй өөрөө 60 тэрбумын хэрэгт холбоотой гэдгээ нотлоод байхад түүнд яагаад хариуцлага хүлээлгэж, хуулийн дагуу шийдвэрлэхгүй байна бэ?. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
НАМын хуулийнхан энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шударга хуульчид төрийн хуулийн байгууллагуудыг удирдах цагт гэмт хэрэгтнүүд ялаа авна.
2017/09/20 103.229.120.61
Монгол
Хийгдээд 20 жил болж байгаа асуудлыг мартахгүй санаж явлаа гээд яахын та нар.АН МАН 2 20 гаран жил л төрийн албыг зарж байгааг дөнгөж саяханаас эхэлсэн юм шиг бүү эндүүр малнуудаа.
2017/09/20 59.153.113.183