8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч Х.Баттулга VS УИХ-ын дарга М.Энхболд

2017-09-20 08:44:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 15-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод төрийн ажил цалгардаж, нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээсэн билээ. Энэхүү албан бичгийг хариуг УИХ-ын дарга М.Энхболд илгээсэн байна.  Тэрбээр “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган саяхан хуралдаж, Момгол Улсын Засгийн газрыг огцруулан, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүдэд даалгасан Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул төрийн ажил цалгардана, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарна гэж үзэх үндэслэлгүй байна” хэмээн хариу албан бичиг илгээсэн байна. Албан бичиг илгээсэн Ерөнхийлөгч Х.Баттулга болон хариу илгээсэн УИХ-ын дарга М.Энхболд нарын хэлсэн үгийг VS буландаа онцолж байна. 

Х.Баттулга: Үүрэг гүйцэтгэгч ЗГ-тай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчирна

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө. Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,3-т тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд хуралдуулах саналтай байна.

Аль нэг намын дотод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

М.Энхболд Нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар гарна гэж үзэх үндэслэлгүй байна

Уг албан бичигт “Танаас ирүүлсэн Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичигтэй танилцлаа. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган саяхан хуралдаж, Монгол Улсын Засгийн газрыг огцруулан, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүдэд даалгасан. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул төрийн ажил цалгардана, нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар гарна гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 2-т зааснаар Улсын Их Хуралд олонхийн суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах нь Таны бүрэн эрхэд хамаарч байна. Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Намын Бага хурал 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буюу ердөө 6 хоногийн дараа товлогдсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэгдсэн

Иймд Үндсэн хуулийн дээрх заалтын хүрээнд Ерөнхий сайдаар томилуулах саналыг албан ёсоор хүлээн авсны дараагаар чуулганы нэгдсэн хуралдаан хуралдуулж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг Танд үүгээр уламжилж байна” гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболд гэжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ваву
Хуунэн хучинддэг УИХ гишуунтэй,Хуулийг хучинддэг шуухтэй,Терее хучинддэг МАНАНтай,Тумнээ хучинддэг МАНтай.ИЙМ бхад сайн улс терч гэхуу
2017/09/20 112.72.11.102
Ваву
Женкогийн зев шдэ.60тэрбумын асуудлаа дарахын тулд дараагийн засгийн газраа ядаж бгаашдэ.МИЕ-г хэн сайн улс терч гэхийн терее худалдаж авдаг мафийн толгойголчдын 1.
2017/09/20 112.72.11.102
Кк
М. Энхболд бол женкогийн дэргэд жинхэнэ эр хүн, жинхэнэ улс төрч. Олон улсад хавьгүй илүү нэр хүндтэй. Тэр намаа аварч чаддаг гэр бүлээ авч явдаг хүүхдүүдээ хүмүүжүүлж чаддаг мундаг хүн. Ганц эхнэртэй
2017/09/20 202.9.43.238
Нямдорж
Монгол төрийн тэргүүн та мэт лаларуудыг Засгаа хурдан байгуулж Ерөнхий Сайдаа томилохыг шаардах бүрэн эрх бий шүү
2017/09/20 85.203.7.11
Монгол
Баттулга сда-д засаг ямар хамаа байна аа.Төрийн тэргүүн юм бол төрийнхөө ажлыг хий малаа.хийх ажлаа мэдэхгүй байгаа бол огцор малаа.Хулгай хийсэн хулгайчидаа луйварчидаа барьж хорьж улсыг хохиролгүй
2017/09/20 59.153.113.183
цог
Ерөнхийлөгч та хуулиа судалах байж. Ер нь ЕТГ-н дарга З.Энхболдын хариуцлагагүй асуудал шүү дээ. Энэ болохгүй ийм хуулийн хугацаатай гэж тайлбарлах хэрэгтэй шүү дээ
2017/09/20 202.70.41.102