8o
Улаанбаатар хот
mobile menu

Баруун аймгуудын чиглэлд хот хоорондын зам, даваа цас ихтэй байна

2016-01-14 14:04:00

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул хол замд гарахдаа хувийн бэлтгэлээ сайтар хангахийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Драгон автотээврийн төв цагт 300 орчим тээврийн хэрэгсэл 3000-4000 зорчигчдод үйлчилдэг байна. Оюутан сурагчдын хичээл сургууль амарсан, сар шинийн баяр ойртсонтой холбоотой орон нутгийг зорих зорчигчид нэмэгдэж байгаа юм. Хэдий цас ихтэй байгаа ч нэмж хур тунадас орохгүй бол зам давааны нөхцөл байдал хэвийн байгаа тухай жолооч нар ярьж байна. Мөн зам давааг цасанд боогдохоос сэргийлж замын цэвэрлэгээний компаниудтай тогтмол холбоотой ажиллаж байгаа юм байна. Энэ сарын 16-наас 23-нд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -40 хэм, өдөртөө 30 хэм гарч хүйтрэхийг ус, цаг агаар орчны шинжилгээний газраас мэдээлсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл