Өнгөрсөн оны тавдугаар сард Өмнөд Солонгос улсын Сөүл хотод амьдардаг Монголын хоёр иргэн хулгайн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан. Иргэн 38 настай А болон түүний төрсөн эрэгтэй дүү 32 настай Б нар Солонгос улсад аялал жуулчлалын визээр зорчиж байхдаа тусгайлан тоноглосон цүнх ашиглан хэд хэдэн дэлгүүрээс хулгай хийсэн юм. Шүүх хурлаар дүүд нь 2 жил хоригдох ял оноосон бол эгчид нь нэг жил хоригдох ял оноосон байна. Гэвч тэд давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хурлал өнөөдөр хуралдаж, тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээжээ.
Солонгост хулгай хийсэн иргэнд оноосон ялыг хэвээр үлдээв
2016-01-14 14:48:00