8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн үү

2017-09-20 12:51:00

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар мэдээлэл гарч эхэллээ. Х.Бадамсүрэнг  Эрдэнэт үйлдвэрийн захирлаар  2016 оны 11-р сарын 23-ы өдрийн  22-р тогтоолоор томилох шийдвэр гарсан байдаг. Томилогдсоноосоо хойш 10 сарын хугацаанд шүүмжлэлийн гол бай болсон Х.Бадамсүрэн захирлыг  Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн дарга Ш.Мөнхбаяр, баяжуулагч Уранчимэг нар АТГ-т шалгуулахаар хандсан талаар мэдээлэл өчигдөр гарсан. Тэд үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг эрх мэдлээ хэтрүүлэн, ТУЗ-өөс батлаагүй орон тоог бий болгож, өндөр цалин хангамж өгөхөөс гадна бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийсээр байгааг эсэргүүцэж мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, Х.Бадамсүрэн захирал өөртөө долоон зөвлөхийн орон тоо дур мэдэн гаргаж, тэтгэврийн насны хүмүүс томилон, өндөр цалин өгч байгааг тэд жишээ болгон ярьж, АТГ-т хандаад байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэсэн мэдээлэл гарч эхэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Ажил хийж чадахгүй юмнууд халагдах болохоороо жүжиг тавьж байгаа биз
2019/03/21 202.126.89.184
зочин
Оронд нь өөрсдийнхөө гар хөл болсон ажил хийх чадваргүй юмнууд оруулж уул уурхайг дампууруулж хулгайч нарЭрдэнэтийг хувьдаа авах бэлтгэлээ хийж байна
2019/03/21 202.126.89.184
зочин
Бадамсүрэн дарга Дарханы Төмөрлөгийг удирдаж дампуурлаас гаргаж байсан.Насаараа уул уурхайд үр бүтээлтэй үнэнч шударга хөдөлмөрлөсөн хүн.Одоо Эрдэнэтийг ашигтай ажиллуулж байна.Өөр юу хэрэгтэй юм.
2019/03/21 202.126.89.184
Erdenetiin irgen
Hydlaa tsuurhal ih taraah da.Zugeer l ajliig ni hiilgeech.Uld turchih ,ajil hiij bgaagaan harliulah uwchind dontchijlhje mongolchuud
2017/09/21 66.181.179.76
Цнд
Нутаг усны нэр баастсан энэ. Хоохорын бандийг зайлуул
2017/09/20 27.123.214.81
иргэн
Тэр ажлаа хийхгүй улс төржөөд байгаа нөхдүүдийг ажлаас нь халаад хөөгөөд явуулаач. Ажилгүй орлоггүй болоод ирэхээрээ олон юм донгсож өрвөлзөхөө болино.
2017/09/20 66.181.169.202
Норов
Худлаа
2017/09/20 103.26.194.27
Зочин
Үнэн бол шоронд орох хэрэг хийчээд баривчлагдахаас өмнө зугтааж амиа хоохойлох арга
2017/09/20 103.194.176.101