"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар мэдээлэл гарсан. Бид энэ талаар Эрдэнэт үйлдвэрээс тодуулахад "Ташаа мэдээлэл байна. "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өргөдлөө өгөөгүй" хэмээн хэллээ. Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нь 2016 оны 11-р сарын 23-ы өдрийн 22-р тогтоолоор томилогдсон. Өмнө нь Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд мэргэжилтэн хийж байсан билээ.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаа өгөөгүй гэв
2017-09-20 13:27:00