8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулга: Монголоо гэсэн сэтгэлтэй сайд гарч ирвэл хэдэн ч давхар дээлтэй байсан хамаагүй

2017-09-20 15:08:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоогүй нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ талаар болон цаг үеийн бусад мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга “НҮБ-ын 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй.  Энэ жилийн чуулган "Хүн төвтэй-хөгжил" сэдвийн хүрээнд болох юм байна лээ. МөнФранц, Орос, Герман зэрэг олон орнууд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Манай улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил уг чуулганд оролцохоор зорьсон. Оффшор бүсээс хөрөнгөө 49 хоногийн дотор оруулж ирвэл уучлах тухай уриалга гаргасан. Хугацаа нь дууссан. Одоо Авлигатай Тэмцэх Газар ажиллах ёстой. Улс төрчдийн авлигалын асуудлыг илрүүлэх гэж АТГ байгаа. Харамсалтай нь АТГ-т эрх ашгийн зөрчил байна. 49 хоногийн дараагаас сэлэм гаргаад цавчаад явна гэсэн үг биш. Байгууллагыг шахаж ажиллаж байгаа.
Нүүрсний хувьд манай улс нүүрснээс бусад бүтээгдэхүүн экспортолдог улс байх ёстой.Нүүрсний үнийн өсөлт буулт хоёр дээр бид эдийн засгаа томьёолж ярьдаг. Тэгвэл одоо бодит эдийн засагтай байх хэрэгтэй байна. Шинээр бүрдэх Засгийн газар нам болгоны сонгуулийн мөрийн хөтөлбөрт байдаг зорилгыг хэрэгжүүлэх чин хүсэлтэй байгаасай гэж бодож байна. Монголоо гэсэн сэтгэлтэй сайд гарч ирвэл хэдэн ч давхар дээлтэй байсан хамаагүй" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Монголоо гэсэн сэтгэлтэй гээд төрд авсан баярцогт чинь төрд салаавч өгөөд байх юм яахуу БАТТУЛГА ЕРӨНХИИЛӨГЧ ӨӨ! Төр хууль ёстой орны тэргүүн юм бол цагдаа шүүх прокурор атг цэгцэнэд оруулбал .....
2017/10/05 202.9.43.29
ИРГЭН
ИНГЭЖ ДООШОО ОРЖ БОЛОХГҮЙ ЯГ ҮНЭНДЭЭ ДАВХАР ДЭЭЛ ХЭРЭГГҮЙ ГЭДЭГ НЬ НОТЛОГДЛОО
2017/09/25 202.179.31.115
Иргэн
Тэгж ярьж болохгүй ээ. МАНАН-ийн малууд баллана шүү
2017/09/22 202.5.196.34
Зочин
Хичнээн сэтгэл байгаад 2 ажлыг зэрэг хийнэ гэж юу байхав дээ. 1 ажлаа сайн хийж байгаа хүн ч бараг байхгүй байхад. Үнэхээр л хийх гэж байгаа хүн бол бүх сэтгэл оюунаа бүгдийг тэр ажилдаа л зориулна.
2017/09/21 202.4.248.66
биии
монголоо гэсэн сэтгэлтэй юу үгүй юу гэдгийг ямар шалгуураар хэмжих вэ
2017/09/21 49.0.147.155
ИРГЭН
ДАВХАР ДЭЭЛЭНДЭЭ ДАВХАР ХАР САНАА НУУХГҮЙ БОЛ Ч БОЛЖ Л БАЙНА ШҮҮ.
2017/09/21 202.179.26.185
иргэн
Авилгачдаас юу хүлээгээд, юуг нь гуйгаад байгаа юм бэ? Ард түмэндээ л хандаж, ард түмнээ л түших хэрэгтэй ш дээ, шийдвэртэй, зоримог алхам хийгээчээ!!!
2017/09/21 202.170.68.176
Yallagdagch
Ene luivarchin hulgaichaas yu ch huleegeed nemergui gedgiig oilgodoggui malnuud mongoloor duuren bh yum daa.hohi chin dee
2017/09/21 59.153.113.183
Монгол
МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮН ГАРЧ ИРЭЭСЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ ӨӨРТЭЙГӨӨ ХАМТРААД ҮГ ХЭЛЭЭ ОЛОЛЦООД ИДЧИХ ХҮН ГАРГАЧИХ ГЭЭД ХОР НАЙРУУЛЖ СУУНА УУ ТА.ХҮРЭЛСҮХ ТА ХОЁР 2 ДҮҮГЭЭ СУУЛГАЖ БГААД ЯРЬСАН ЮМ БГА
2017/09/21 59.153.113.183
Зочин
Ерөнхийлөгчөөс ихээхэн зүйлийг ард түмэн хүлээж байна
2017/09/20 202.72.245.194
зочин
ерөнхийлөгчийн зөв хийх ажил их засаг төрнь тогтворгүй бхад юун хурал вэ
2017/09/20 119.40.103.142
Ваву
Оролцох угуй нь еренхийлегчийн асуудал.Чухал биш гэж узэж бгаа бол тэр л биз.Тесвийн менге урэхгуй сайн л бншдэ.Элбэгдорж бсан бол далдаганаад л явах бсан бхда.Женко ОК......ОК...
2017/09/20 112.72.11.102
Hi
Oros uls l oroltsoxgui bol manai xun oroltsoxgui ym bnlda
2017/09/20 77.119.129.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment