Гэр хороолол, орон сууц, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгүүд бүрэн бүтэн асаж байгаа эсэхийг шалгахаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт холбогдох мэргэжилтэн, ашиглагч компаниуд хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулжээ. Шалгалтаар нийслэлийн хэмжээнд нийт гэрэлтүүлгийн 95.06 хувь нь хэвийн асаж байжээ.Гэр хороолол, орон сууцны дундах гэрэлтүүлгийн асалт 94.6 хувь, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалт 95.7 хувь нь асаж байгаа аж.
Нийслэлийн нийт гэрэлтүүлгийн 95 хувь нь асаж байна гэв
2017-09-20 17:10:31