Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ирэх сард дөрөв хоног амарна гэж ГХЯ-наас мэдэээллээ.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2017 оны аравдугаар сарын 1,2,3,4-ний өдрүүдэд Хятад Улсын Үндэсний баяр болон Намрын баярын өдөр тус тус тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй.Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.