8o
Улаанбаатар хот
mobile menu

Отрын малнаас шүлхий өвчин илэрчээ

2017-09-20 18:15:00

Дорнод аймгийн нутагт отроор намаржиж байгаа Төв аймгийн Жаргалант сумын иргэний малаас гоц халдварт шүлхий өвчин илэрчээ. Одоогоор Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Баян-Уул, Баяндун, Гурванзагал сумын нутагт Сэлэнгэ, Төв, Булган аймгийн есөн малчин өрхийн 6941 толгой мал оторлож байгаа аж.

Тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж, малын шилжилж хөдөлгөөнийг зогсоогоод байгаа юм. Малын шилжилт хөдөлгөөнийг хорьсноор Хэнтий аймгийн зүүн захаар нутагладаг малчдын нүүдэл бүрэн зогсоод байна.  Отрын мал сүрэгт шүлхий өвчин илэрсэнтэй холбоотойгоор Булган суманд өвчнийг цааш газар авахуулахгүй байх бүхий л арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна гэж тус аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл