8o
Улаанбаатар хот
mobile menu

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

2017-09-21 08:05:00

Өнөөдөр Говь-алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр, 21-ний өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурна. Мөн 21-нд  газар тариалангийн бүс нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Үүнээс 24-25-нд ажиглагдах цаг агаарын энэ үзэгдэл нь эрч хүчний хувьд, хамрах нутгийн хувьд 2009 оны есдүгээр сарын 19-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ажиглагдсан нойтон цас, хүчтэй салхи, цасан болон шороон шуурганы үзэгдэлтэй төстэй байж болзошгүй байна.  2009 онд болсон уг үзэгдлийн улмаас газар тариалангийн салбарт 80 мянган га талбайн ургац цасанд дарагдаж, 30 мянган га талбайн ургац болц гүйцээгүй байснаас хөлдөж, олон аж ахуйн нэгж иргэд хохирол учирж байжээ.

Иймд болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг эртнээс авахыг зөвлөж байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment