8o
Улаанбаатар хот
mobile menu

Төсвийн мөнгөөр тансагласан ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын үеэл Ц.Мөнхнасанд ямар хариуцлага хүлээлгэх вэ

2017-09-21 09:08:00

Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан  төсвийн хөрөнгөөр худалдаж авсан 228 сая үнэ бүхий цоо шинэ ланд 200 маркийн машинаа эвджээ. Тодруулбал, Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан зам тавьж буй хятад ажилчидтай уулзаж, тэднийг тѳрийн хамгаалтад аваад согтуу буцаж явахдаа осол хийсэн гэх мэдээллийг нэгэн иргэн фэйсбүүк хуудаснаа бичжээ.  Мөн өөр нэг эх сурвалжийн мэдээлсэнээр Ц.Мөнхнасан даргын жолооч нь согтуу явж байгаад ийм осол гаргасан гэсэн мэдээллийг өглөө.  Ц.Мөнхнасан дарга өмнөх Засаг даргынхаа унаж байсан 2011 оны ланд 200 маркын машиныг ганцхан сарын өмнө актлаж, цоо шинэхэн машин унаж гангарсан. Гэвч харамсалтай нь,  согтуугаар жолоодож яваад мөргөлджээ. Эдийн Засаг хямралтай энэ үед энэ их мөнгөөр машин худалдаж авах хэрэг байсан уу. Хямд үнэтэй мөртлөө туулах чадвартай унаа зөндөө л байдаг. Яагаад тийм машин худалдаж авч болсонгүй вэ. Төсвийн мөнгөөр ингэж тансаглах нь хэр зөв.


Архангай аймгийг  УИХ-д “нөлөөлөл” ихтэй гэгддэг. Архангайд жил бүр л төсөв хөрөнгө илүү хуваарилагддаг гэсэн “хэл ам” байнга дагадаг. Гэвч энэ төсөв мөнгөө төдийлөн сайн зарцуулж чадахгүй яваа Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан бол УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын үеэл. Түүнийн хувьд 2016 оны орон нутгийн сонгуульд аймгийн төвийн нэгдүгээр багаас нэр дэвшиж ялалт байгуулсан.  2012-2016 онд аймгийн МАН-ын даргаар ажиллаж байсан тэрбээр хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэй нэгэн.


Үе үеийн Архангай аймгийн Засаг дарга нар төсвийн мөнгөөр үнэтэй машин авч тансаглах дуртай юм байна. Одоогоос 7 жилийн өмнө буюу Архангай аймгийн асан Ё.Баатарбилэг мөн л өндөр үнээр машин худалдан авч, нэлээд шуугиан тарьж байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг  2010 онд 97 сая төгрөгөөр машин худалдан авч, “0001 – АРА” дугаарыг зүүж гангарсан нь тухайн үеийн шар сонины тэргүүн эгнээнд заларч нэг хэсэг л шуугиан тарьсан.УИХ-ын гишүүн  Ё.Баатарбилэг тухайн үед шинэ машин худалдаж авахдаа  өмнө нь унаж байсан Nissan Patrol машиныг  анх 60 саяын үнэтэй байсан ба сая Засаг даргын жолооч нь дуудлага худалдаагаар авч байсан талаар тухай үеийн Архангай аймгийн сонинд мэдээ гарч байсан билээ. Тэгвэл  Архангайн Засаг дарга нарт төсвийн мөнгөөр тансаг машин худалдаж авдаг жишиг тогтсон уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Nutgiin Irgen
J?Munhbat , Ts .Munhsaihan 2 tusal tsucnii holits baihgyi barimttai uym bichij baimaar uym.
2017/10/02 202.70.46.207
иргэн
Архангайд МАН ерөнхийлөгчийн сонгуульд МАН ын даргаа 2 удаа унагалаа
2017/09/23 202.179.31.74
зочин
Мөнхбат маргааш шинийг аваад өгнө дөө
2017/09/23 66.181.180.42
ИРГЭН
ТЭРБУМТАНГУУД ГАЛЗУУРЧ Л БАЙНА ДАА. АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ЯАСАН Ч ТЭДНИЙ ДУР. УЧИР НЬ ТЭД НЭГЭНТ СОНГОГДСОН БОЛОХООР АРД ТҮМЭН МАЙ.
2017/09/21 202.179.26.185
nn
ene muu sogtuu hulgaich
2017/09/21 66.181.165.23