8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын фракцынхан шинэ томилгоогоо ингэж хийжээ

2017-09-21 11:25:00

МАН-ын Бага хурал ирэх даваа гарагт хуралдаж  Ерөнхий сайдаа тодруулна.  Мөн Их  хурлынхаа товыг зарлаж намын даргын асуудлаа хэлэлцэх юм. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн засгийн огцорсноос хойш ерөнхий сайд, намын даргын сунгаанд  фракциудын тэмцэл ил далд өрнөж байна. Энэ хугааанд 60 тэрбумын хэрэгт гүнзгий унаад байгаа М.Энхболдын тэргүүлсэн хотын фракцийнхан эрх мэдлээ алдахгүйн төлөө эцсийн аргаа хэрэглэх гэж байна.

Барьц алдах дээрээ тулаад байсан тэдний хувьд эцсийн найдвар нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин болж таарч байна. Өчигдөр тэрээр М.Энхболдтой уулзаж хэрэв өөрийг нь дэмжвэл хотын фракцийн бодлого  шийдвэрийг дагана. Боловсон хүчний бодлого дээр дор хаяж 50 хувь нь хотын фракцийн төлөөллийг байршуулна гэсэн байна. Ийм зөөлөн чихтэй, үгийг нь үг дуугүй дагах хүн өөрөө ороод ирж байхад хэн татгалзах  билээ. М.Энхболд түүний болзолыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож гар хөлөө барилцжээ. Тиймээс өчигдөр оройноос хотын фракцийнхан Ө.Энхтүвшингийн гэрт цуглаж ирэх хурлуудыг хэрхэн удирлах, шийдвэрээ хэрхэн гаргах, хэн хэний саналыг татах гээд бүхий сценараа зурсан гэдгийг ойрынх нь эх сурвалж үгүйлж байна. 

Түүгээр ч барахгүй Ө.Энхтүвшингийн тэргүүлнэ гэж тооцсон Засгийн газрын гишүүдийн нэрсийг зоож, бусад томилгоог хэрхэн өөрчлөхөө төлөвлөөд амжсан сурагтай. Эх сурвалжийн өгүүлж буйгаар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй зарим сайд нар үлдэхээр тохиролцсон гэх. Хууль зүйн сайд, Байгаль орчны сайд, Батлан хамгаалахын   сайд нарыг хэвээр үлдээхээр болж байгаа бололтой.  М.Энхболд УИХ-ын даргын суудлаа хадгалж үлдэх юм байх. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд удаа дараагийн санал асуулгад бүдэрсэн тэрээр хариуцлага хүлээх ямсар ч сонирхол байхгүй байгаа нь энэ. 

Хотын фракцийн  нууцхан тохиролцооны зарим нэг хөшгийг сөхөхөд иймэрхүү. Эндээс харахад дуулиант 60 тэрбумын асуудал ингэсгээд дарагдах бололтой. 

 

Г.Санчир

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
БХЯамны сайдыг энэ олон генералуудаас хийчих хүн байдаггүй юм байх даа
2017/09/23 202.179.31.74
ИРГЭН
ЭЭ ЧААВААС ЯДАЖ АРД ТҮМНИЙХЭЭ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛНА ГЭЖ ХЭЛДЭГ БАЙГАА ДАА ЭНЭ ХҮН ЯВАХГҮЙ ЭЭ АРД ТҮМЭНДЭЭ БИШ ДАРГАД ҮЙЛЧИЛДЭГ ЕРӨНХИЙ САЙД БОЛНО ГЭСЭН ҮГ ҮҮ ЕР НЬ ӨӨР СОНГОЛТ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ
2017/09/23 202.179.31.74
ӨМХИЙ ХУЖАА МИ
ГАХАЙ ТОЛГОЙТ МИ ОВОГТ ХЯТАДЫГ ХУРДАН ЗАЙЛУУЛААЧ ЭЭ
2017/09/22 202.55.191.102
zochin
M Enhbold uhej dald orson mongoliin mash tom gai nen dariu ogtsor...tuunii gar holuud shine zasagiig dahij burduuleh yum bna..dahiaad ungna daa harj l baigaarai
2017/09/21 202.55.191.42
Иргэн
МАН-ыг гөлөөн Ми овогт булшлах нь дээ.
2017/09/21 66.181.178.40
Зочин
Өнгөн дээрээ гэмгүй дүр эсгэсэн бөөрөнхий хамилон Энхтүвшин сонгогдвол цаанаас нь М.Энхболд удирдах нь ойлгомжтой.Ийм тохиолдолд нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйтэй яг ижил
2017/09/21 182.160.4.219
fff
zuv l songoj het ih sukh barisan hund heterhii tom erh medel tomdono, ternees dundiin huvilbarar asuudaliin goliig bariad yavah zangaragtai turiin tudheegeen songoson n zuv bh aaa Enkhtuvshin n der
2017/09/21 103.229.178.10
зочин
за энэ үнэн бол МАН ч сүйрэл рүүгээ л явж байна даа Ингэх байсан юм бол тэр 31 яах гэж ч ЗГ аа огцруулсан байх вэ миеэ үлдэх юм бол Нямка ч гарын үсэг зурсны хэрэг ч юу байсан юм Тэгээд очиж очиж ха
2017/09/21 122.201.22.99
сүх
Энхтүвшин бол их боломжийн улс төрд хөгшдөөд сүйд болохгүй топор гуай ч гэсэн нэг их залуу биш хуучин сүх шүү
2017/09/21 49.0.147.155
ИРГЭН
ИЙМ ХУЙВАЛДААНД ОРЧИХВОЛ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮД НЭГ НЭГЭЭРЭЭ ЭЭЛЖ ДАРААЛАН АЛАГДАХ БОЛНО ГЭДГЭЭ ИЭДЭЖ ЭВ НЭГДЭЛТЭЙ ТЭМЦЛЭЭ ЯЛУУЛААРАЙ.ДАЙСНУУД ХОР НАЙРУУЛЖ НӨХӨР ГЭЖ БАЙГААГ САЙН БОДООРОЙ.ХУЛГАЙЧУУД
2017/09/21 202.179.26.185
Ккк
Энэ фракц хүрэлсүхийн тэнэгүүдээс хамаагүй илүү. Энэ энхтүвшин ер нь нилээн ноён нуруутай дажгүй хүн бнлэ. Хүрэлсүх хар царайт яахавдэ женко ахынхаа захиалга даалгавраар л явж бга амьтаншдэ зайлуул
2017/09/21 202.9.43.238
zzzzzz
zzzzzzz ENE XUMUUS XARIUTSLAGAA UXAMSARLAJ ZAILAASAI.TA NARAAS BOLJ AMIDRAL BUR XETSUUDLEE. YUN FRAKTS NAM MAM ZAILUULAACHEE
2017/09/21 103.229.123.91