8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс, Беларусь улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын IV хуралдаан боллоо

2017-09-21 11:58:16

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн  Монгол Улс, Бүгд найрамдах Беларусь улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 4 дүгээр хуралдаанд оролцлоо. Хуралдаанд  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн,  Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд В.М.Вовк болон бусад албаны төлөөлөл оролцож хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн, худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул, уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн бодитоор хөгжүүлэхэд өмнөх хуралдаануудын үеэр харилцан тохирсон зүйлсийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа санхүүгийн бэрхшээлүүдийг шийдвэрлэх шинэ арга замуудыг эрэлхийлэн зохистой шийдвэр, гарцуудыг олохыг энэ удаагийн хуралдааны үеэр чухалчлав. Мөн  Хөгжлийн банкууд болон хоёр улсын Засгийн газруудын хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулахын зэрэгцээ мах, сүү, арьс шир, ноос, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн болон бусад салбарын бараа, бүтээгдэхүүнээр төлбөр тооцоог хийх замаар хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдлын байгууллагуудад шаардлагатай машин техник,, тоног төхөөрөмжийг нийлүүлэх төслүүдийг санхүүжүүлэх  талаар идэвхтэй ажиллахаар боллоо.

Түүнчлэн хөдөө аж ахуйн аргропарк Монголд байгуулах, Беларусийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах монголын  мэргэжилтнүүдийг холбогдох сургалт, семинарт хамруулах, мэргэжил дээшлүүлэх талаар санал солилцож, асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment