8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөд Солонгос U.N агентлагуудаар дамжуулан Хойд Солонгост 8 сая ам долларын тусламж үзүүлнэ

Сэтгүүлч Г.Дөлгөөн
2017-09-21 12:59:43


Өнгөрсөн пүрэв гаригт Өмнөд Солонгос Хойд Солонгост 8 сая ам долларын тусламж үзүүлж, хүмүүнлэгийн асуудлаа шийдвэрлэхэд хандив болно хэмээн мэдэгдсэн байна. 
Мөн үүнээс гадна Өмнөд Солонгосын Засгийн газар Хойд Солонгост нярай болон жирэмсэн эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор уулзалт зохион байгуулахаар шийдсэн бөгөөд тэдэндэй харьцах харьцааны талаар хэлэлцэх юм байна.


Сөүлийн үзүүлж байгаа энэ  тусламж нь Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсоохыг шахаж байгаа Олон улсын дарамтыг бууруулах магадлалтай хэмээн зарим ажиглагчид үзэж байна. 


U.N.-ийн мэдээгээр Хойд Солонгосын  24.9 сая хүний 72 хувь нь өлсгөлөнгөөс болж хоол тэжээлийн дутагдалд орж байна. Тэдгээрийн дотор 1.3 сая хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд байгаа бөгөөд эдгээр хүмүүст тусламж хэрэгтэй байгаа юм байна. 
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан (НҮБХС) Хойд Солонгосын 5-аас доош насны хүүхдүүд архаг хоол тэжээлийн дутагдал орж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хангалтгүй байдлаас болж аюултай байна гэж мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл