Ерөнхийлөгч Х.Баттулга наймдугаар сарын 29-нд захирамж гаргаж, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл (ОНЗ)-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилсон билээ. Орон тооны бус тус зөвлөлийн Г.Баасан тэргүүтэй гишүүдийг томилсон. Авлигын эсрэг хуульд “АТГ-ын дэргэдэх ОНЗ нь тус газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавих” эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрөөс эхлээд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг дотогши нэвтрүүлэхгүй хаалгаа түгжсэн байна. Авлигатай тэмцэх газар ажлын өдөр, ажлын цагаар хашааны хаалгаа цоожилсон нь олны анхаарлыг татаж байна. Орон тооны бус тус зөвлөлийн тэргүүн Г.Баасан АТГ-ыг "авлигын уурхай юм уу" хэмээн бухимдсан байна.
АТГ ажлын өдөр, ажлын цагаар хашааны хаалгаа цоожилжээ
2017-09-21 13:58:00