Өчигдөр мансууруулах төрлийн өвс түүж, тээвэрлэж явсан залуусыг хууль хяналтынхан барьжээ. Тодруулбал, энэ сарын 20-нд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ нэгдүгээр багийн нутгаас "Тоёото спасио" маркийн тээврийн хэрэгслээр Г /эр,19н/, Б /эр,19н/, Ө /эр,18н/, Н /эр,19н/, Э /эр,19н/ нар нь найм орчим кг каннабис гэх мансуурлах төрлийн өвсийг түүж тээвэрлэн явж байсныг хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
18, 19-тэй залуус мансууруулах өвс түүж, тээвэрлэж явжээ
2017-09-21 16:06:02