Манай улс сүүлийн жилүүдэд төмсний хэрэгцээгээ дотоодоос 100 хувь хангаж байгаа. Одоогоор ургац хураалтын явц 70-90 хувьтай байна. Тодруулбал, есдүгээр сарын 20-ны байдлаар 68500 тонн үр тариа, 35700 тонн төмс, 36000 тонн хүнсний ногоо, 12400 тонн тэжээлийн ургамал хураажээ. Харин энэ жил нийт ургацын 48 хувийг алдаж мэдэхээр байна гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдэгдээд байгаа. Учир нь, ирэх өдрүүдэд цас орох төлөвтэй байгаа тул үүнээс ч илүү ургац алдаж мэднэ хэмээн анхаарууллаа.
Ургацын 48 хувийг алдаж магадгүй
2017-09-21 17:22:05