Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.
2017 оны 09 дүгээр сарын 23-наас 09 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд төв, болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-26-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.