8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Наранбаатар:А.Цогцэцэг сайдаас болж 2500-4500 хүний шинжилгээний хариу буруу гарсан ноцтой нөхцөл байдал үүссэн

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-09-22 08:34:00

 

"Оном" сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийн элэгний В, С вирүсийн шинжилгээ авч байгаа. Уг шинжилгээнд хэчнээн хүн хамрагдаад байна бэ?

-Энэ сарын 13-ны байдлаар 277 мянган хүн элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаад байна. Судалгаанд хамрагдсан хүний 20 орчим хувьд нь С вирүсийн эсрэг биет, 10 орчим хувьд хепатитын В вирүсийн гадаргуугийн эсрэг тѳрѳгч илэрсэн. 2016 оны хүн амын тоо судалгаагаар 40-65 насны 757 орчим мянган хүн бий. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эдгээр 757 мянган орчим иргэдийг элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд 2017 ондоо багтаж хамруулах ёстой. Одоо 480 мянга орчим иргэн элэгний С, В вирүс илрүүлэх шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна. Иймээс элэгний В, С вирүсийн халдварыг эрт илрүүлэх аяны үйл ажиллагааг орон даяар улам идэвхжүүлэх хэрэгтэй байна.

-Нэг хүний шинжилгээнд зарцуулагдах үнэ өртөг бага тавигдсанаас болж чанаргүй, шаардлага хангахгүй багажаар шинжилгээ хийхэд хүрээд байна гэсэн гараад байна. Энэ үнэн үү?

-Нэг хүнд хурдавчилсан оношлуур хэрэглэн элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээний өртөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 2800 төгрөг гарган хийх болсон. Энэ үнэ өртөг бол маш багаар тооцоолж гаргасан үнэ. Зарим тохиолдолд  мѳнгѳндѳѳ баригдаад чанар муутай оношлуураар иргэдээс шинжилгээ авах, цусны дээжийг чанарын шаардлагад нийцээгүй хэрэгсэл хэрэглэн цуглуулаад байна. Үүнд анхан болон дунд шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэнүүдэд буруу байхгүй. Ер нь элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээний нэг хүнд гаргах өртөг 6 мянган төгрөг байвал зохимжтой байсан.

Гэтэл дэндүү бага үнээр тавьсан нь яг газар дээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд маш их хүндрэл үүсгээд байна. Энэ нь Эрүүл мэндийн сайдын үүргийг орлон гүйцэтгэгч А.Цогцэцэг сайдтай шууд холбоотой. Салбараа ойлгож, хэрэгцээ шаардлагыг ойлгож ажиллахгүй буруу шийдвэр гаргаснаас болж эрүүл мэндийн салбарт олон асуудал үүсч байна.

-Эрүүл мэндийн сайдын орлон гүйцэтгэгч А.Цогцэцэгийн “АллергиМед” эмнэлэг элэгний С вирүс тоолох шинжилгээ хийж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах боллоо. Арьсны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг элэгний С вирүс тоолох шинжилгээ хийлгэж байна гэхээр ашиг сонирхолын зөрчил харагдаад байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Би нэг л зүйлийг энд хэлье ашиг сонирхлын зөрчилтэй, маш их өртэй хүнийг Эрүүл мэндийн сайдаар сонгосон нь маш буруу шийдвэр байсан. Мордохын хазгай гэдэг болсон доо. Үүнээс болоод жижигхэн ч гэсэн асуудал дээр ашиг сонирхол нь орж ирж байна. Хаанаас мөнгө олж болох байна тэр бүхэн рүү орж өөрийн ашиг сонирхолыг нэн тэргүүнд тавьж байна. Тэрнээс болоод ажил урагшлахгүй байна. А.Цогцэцэг сайд болохоосоо өмнө Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал хийж байхдаа хувьдаа “АллергиМед” эмнэлэг гэдэг эмнэлэгтэй болсон. Энэ эмнэлэг нь арьс, харшлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү эмнэлгийг бариулахдаа банкнаас зээл авсан гэсэн ХОМ өгсөн байсан.  Ингэхдээ2.6 тэрбум төгрөгийн өр тавьсан тухай баримт ч бий. Ийм их хэмжээний өртэй хүн Эрүүл мэндийн яамны сайд болсон. Сайд болсон хүн мөнгө олж болох бүхий л нөхцөл боломжийг судалж мөнгөтэй болж өрөө дарахыг бодно биз дээ.

Энэ хүнд өрөө дарах, хувьдаа мөнгө завших нь чухал болохоос өнөөдөр Монголын нэг иргэн өвчин, зовлонтой байгаа эсэх, “Элэг бүтэн Монгол” үндэсний хѳтѳлбѳр зѳв зүйтэй хэрэгжих үү, зогсох уу гэдэг нь сонин биш. Яагаад ингэж хэлж байна гэхээр А.Цогцэцэгийн арьсны “АллергиМед” эмнэлэг гэв гэнэт элэгний С вирүс тоолох шинжилгээ хийх шалгаруулалтанд тэнцэж иргэдээс шинжилгээ авч эхэлсэн. Арьсны чиглэлийн эмнэлэг элэгний С вирүс тоолох шинжилгээ хийж байна гэхээр ямар их ашиг сонирхол, лоби явж байгаа нь харагдаж байгаа юм.

-Хэвлэлд 2500-4500 хүний элэгний С вирүс тоолох шинжилгээний хариу буруу гарсан байх магадлалтай байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч, элэгний С вирүсийг үнэ төлбөргүй тоолох сонгон шалгаруулалтад 31 лаборатори өрсөлдсөнөөс 2017 оны 6 сарын эхээр 22 нь шалгарсан. Үүний нэг нь А.Цогцэцэгийн арьс харшлын “АллергиМед” эмнэлэг. Ингэж шалгарч байх үедээ “АллергиМед” эмнэлэг элэгний С вирүсийг тоолох нарийвчилсан шинжилгээг хийх тоног төхөөрөмж байхгүй байсан. Сонгон шалгаруулалтыг хийж байсан Ажлын хэсгийн гишүүд газар дээр нь очиж шалгахад, тоног тѳхѳѳрѳмж зардаг нэг компаниас үгсэн тохирч хэрэглэж чаддаггүй тоног тѳхѳѳрѳмж түр авчир тавин үзүүлж залилсан.   Ингээд шалгаруулалтанд залилан байж тэнцээд, энэ хоорондоо нѳгѳѳ үгсэн тохирсон тоног тѳхѳѳрѳмж зардаг нэг компаниасаа элэгний С вирүсийг тоолох шинжилгээ хийдэг тоног тѳхѳѳрѳмж захиалан авчруулж 2017 оны 7 сарын 5-ны ѳдѳр суулгуулсан. Ѳѳрѳѳр хэлбэл шалгарснаасаа дариу 1 сарын дараа элэгний С вирүсийг тоолох шинжилгээ хийдэг тоног тѳхѳѳрѳмжтэй болсон гэсэн үг. Энэ бүхэн баримтаар нотлогдож байгаа, бид үүнийг олон нийтэд гаргаж тавьсан байгааг хүн бүхэн үзэх боломжтой.

“АллергиМед” эмнэлэг гэмт хэргийн шинжтэй залилан хийн байж тэнцүүлэв, гэхдээ үүгээр асуудал дуусахгүй шүү дээ! Арьс харшлын эмнэлэгт очиж элэгний вирүс тоолуулах шинжилгээ хийлгэ гэвэл хэн очих вэ? Сэтгүүлч Та жишээлбэл очих уу?

-Үгүй л болов уу. Би элэгний чиглэлээр хамгийн сайн гэсэн эмнэлэг, лаборторит л очно гэж бодож байна.

-За тэр шүү! Хүн бүр л тэгнэ. Хүн очихгүй бол, Эрүүл мэндийн даатгалаас мѳнгѳ авч чадахгүй шүү дээ. Үүнийг шийдэх хэрэгтэй. Дараагийн мэргэн арга юу вэ? А.Цогцэцэг албан тушаалаа ашигланиргэдийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн үйлчилгээгээ сонгох эрхэнд халдаж Баянгол дүүрэг, Төв аймгийн 40-65 насны элэгний С вирүсийн эсрэг биет эерэг гарсан. Бүх хүмүүсийн цусны дээжийг зөвхөн “АллергиМед” эмнэлэгт албан хүчээр хүргүүлэн, элэгний С вирүс тоолох шинжилгээ өгөхийг үүрэгдсэн. Баянгол дүүргийн болон Төв аймгийн 40-65 насны иргэд ийм зүйл болж байгааг бүр мэдээ ч үгүй. Одоо ч олонхи нь мэдээгүй л байгаа. Энэ хууль бус үйл ажиллагаа байна гэдгийг А.Цогцэцэг сайдад олон байгууллага, хувь хүмүүс хэлсэн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерѳнхий газрын нѳхдүүдэд албан тоотоор хүртэл мэдэгдсэн. Хэнийг нь ч сонсоогүй. Ашиг сонирхолдоо хѳтлѳгдѳн муйхарлан зүтгэсэн. 

Ингэж албан хүчээр орон даяар шуургалан хийснээс болж, сорьц тээвэрлэлт, хадгалалтын горимууд ноцтой зѳрчигдсѳн. Үүнээс болж 2017 оны 8 сарын 4-ний байдлаар элэгний С вирүс тоолох шинжилгээ өгсөн нийт 28000 орчим хүнээс 2500-4500 хүний шинжилгээний хариу буруу гарсан байх ноцтой нѳхцѳл байдал үүссэн нь үнэн. А.Цогцэцэг сайдын буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн энэ ноцтой байдлыг засаж залруулах гээд мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Нѳхцѳл байдал хүнд байна.

Энэ нь иргэдийн хувьд сэтгэл санааны болон эдийн засгийн асар их дарамт учруулж байна. Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулинд төрийн захиргааны байгууллага хувиарлалт хийж болохгүй гэж зааж өгсөн байдаг. Энэ хуулийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерѳнхий газраас албан ёсоор анхааруулаад байхад А.Цогцэцэг сайд зөрчсөн. Дээрээс нь Ашиг сонирхолын тухай хууль зөрчсөн залилангийн хэрэг болж байна.

-А.Цогцэцэг сайд хариуцлага тооцохыг шаардсан албан бичгийг Ерөнхий сайдад өгсөн гэсэн. Энэ шаардлагын хариу ирээ юу?

-Өнгөрсөн долдугаар сарын 3-ны өдөр Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл шаардлагын хариу ирээгүй л байна.

-Засгийн газар огцорчихлоо. Дараагийн Засгийн газар ямар хүнийг эрүүл мэндийг салбарыг удирдуулаасай гэж бодож байна вэ?

-Дараагийн Засгийн газар зөв хүмүүсээс бүрдээсэй гэж иргэн хүний хувьд бодож байна. Эрүүл мэндийн сайдын хувьд ашиг сонирхолын зөрчилгүй, салбараа сайн мэддэг, удирдах чадвартай, эрүүл мэндийн салбарын анхан шатанд ажиллаж байгаа хүмүүсээ илүү ойлголж тэдэн лүү хандсан шийдвэр гаргадаг хүн байгаасаа гэж бодож байна. Дахин хэлэхэд ашиг сонирхолын зөрчилтэй хүн төрийн ажил урагшлуулдаггүй амин хувийн ашиг хонжоо хөөгөөд явчихдаг гэдгийг онцолмоор байна. Үүний хамгийн тод жишээ нь А.Цогцэцэг сайд юм.

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй

Ерөнхий сайдад А.Цогцэцэг сайд хариуцлага тооцохыг шаардсан албан бичиг бүрэн эхээрээ. 

Сайн байна уу, Ерѳнхий сайдаа?

Ѳдрийн мэнд! 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт хариуцлага тооцуулахаар Танд доор хавсаргасан албан тоотыг 2017 оны 7 сарын 3-нд явуулсан. Энэ албан тоотод дурьдагдсан хувийн ашиг сонирхолоос болж Монгол Улсын Ѳрсѳлдѳѳний тухай хуулийг санаатайгаар зѳрчсѳн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн үйлдэлд Та яаралтай хариуцлага тооцож ѳгнѳ үү!

Үүнээс гадна Танд дуулгах ёстой бас нэг асуудал байна. Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроентрелогийн холбооны эрдэмтэд, эмч нар сүүлийн 2 жил гаруй хугацаанд идэвхийлэн хѳѳцѳлдѳж байж Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон ДС хотод болох Олон Улсын Элэг Судлалын Хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын хѳтѳлбѳрт бүрэн утгаараа тусгагдан, орон даяар хэрэгжиж эхэлсэн "Элэг бүтэн Монгол" үндэсний хѳтѳлбѳрийг дэлхийн элэг судлалын шилдэг эмч эрдэмтэдэд таниулах "MONGOLIA SESSION - МОНГОЛЫН УУЛЗАЛТ" зохион байгуулах болсныг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг саатуулах гэж улайран оролдох болов. 

"Элэг бүтэн Монгол" үндэсний хѳтѳлбѳрийг ѳндѳр түвшинд дэлхийд таниулах Монгол эрдэмтэдийнхээ энэ сайхан санаачлагыг дэмжээд ажиллахын оронд Монгол Улсад саяхан ирээд буцсан Америкийн Элэгний Эмгэг Судлалын Холбооны гишүүн эрдэмтэнтэй Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг биечлэн уулзахдаа энэ үйл ажиллагааг цуцлуулах талаар этгээд хачин санал тавьсан нь уг эрдэмтэнийг ихэд гайхашруулсныг Танаас нуух юун! Олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроентрелогийн холбооны эрдэмтэд яагаад Монгол Улсын Эрүүл мэндийн сайд МОНГОЛЫН УУЛЗАЛТ-ыг цуцлуулах хүсэлт тавив гэдэг асуултандаа хариулт хайгаад олохгүй байна. 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт даруй хариуцлага тооцож огцруулахгүй бол Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт сууж, орон даяар хэрэгжиж эхэлсэн "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөр эмтэрч, эгэл олны эрүүл мэнд сэвтэж, ажилд тань саад болсон сайд салбартаа буг болж бужигнуулж дуусахгүй нь ээ! Ажилдаа эзэн болоогүй төрийн албан хаагчдад хариуцлага тооцох амлалт тань танхимаасаа эхэлж, засаг дээрээсээ цэвэршинэ гэдэгт эрдэмтэд, эмч, ѳвчтѳн бид бүгд гүнээ итгэж байна.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хѳтѳлбѳрийг санаачлагч мэргэжлийн эмч, эрдэмтэд, ѳвчтѳнүүдийн багийг 
тѳлѳѳлѳн Таныг гүнээ хүндэтгэсэн,

Оном сангийн ТУЗ-ийн дарга
ШУ-ны доктор Дашдоржийн Наранбаатар.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Nobshiin huuheng yaanaa.
2017/10/20 27.123.214.94
ЗОЧИН
ЭНЭ ЦОГЦЭЦЭГ АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВИЙН ДАРГА БАЙХДАА ХУУРАМЧ СТОР НЭЭГЭЭД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС МӨНГӨ ЗАВШААД БӨӨН ЮМ БОЛЖ БАЙГААД СУРАГ АЛДАРСАН САНАГДАНА
2017/10/01 150.129.141.23
харамсаж байна
Ийм засгийг огцруулахаас ч яахав дээ. БИ БГД ийн 14 хорооны иргэн. Багадаа шарлаж байсан./В вирустай/. ШИНЖИЛГЭЭ сайн гарсан нь ийм учиртай юм байна. ОДОО яах вэ. Хайран төсөвийн мөнгө. Нэг шуналтай
2017/09/30 122.201.31.19
Боогий
Оном сангийн Наранбаатарын өөрийнх нь бизнесийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энэ ингэж мөнгө төгрөг ярьж заргалдаж байгаа юм. ЭМЯ-наас үнэгүй хийлгэхээр төлөвлөсөн ашиг нь нуран унаж байгаа хэрэг.
2017/09/26 203.91.118.180
зочин
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД СЭИГЭЛ САНААГААР УЛС ТӨР ХИЙХЭЭ БОЛООЧ. Эмч эмнэлгийн ажилтан нар шударгаар ажиллах ёстой биздээ.ШИНЖИЛГЭЭГЭТЭР САЙДАД ӨГӨӨГҮЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЭМНЭЛЭГҮҮД ЧИНЬ ӨГСӨН ШҮҮ.
2017/09/25 202.9.43.46
Иргэн
Ийм байдал удаан үргэлжилвэл ард түмэн бослого гаргах болно шүү...
2017/09/25 202.179.26.163
Иргэн
Одоо бас элэгний вирусийфн шинжилгээ ингэж жонхуурч байгаа юм байна л даа.Энэ нам энэ хэдэн шуналын буг авгай нар одоо боличихож болохгүй юу.
2017/09/25 202.179.26.163
шргэн
Шинжилгээний хариу маань бараг жилийн дараа ирсэн. Өрхийн хэдэн эмч сувилагч нарт ямар ч буруу байхгүй. Тэд улсын хэмжээнд ганцхан хүн тоолж байгаа гэж байсан шүү.
2017/09/25 202.179.26.163
Иргэн
Энэ худлаа шинжилгээ авдгаа болиод өгөөч ээ. Авгай минь.Умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ гэж нэг жонхуу байсан.
2017/09/25 202.179.26.163
Иргэн Раднаа
Элэгний вирустай монголчуудаар бизнесс хийж баяжиж байгаа хэдэн нөхөд байгаа бололтой.Тэдний нэг нь энэ залуу. Өөрөө эмч биш гэж байгаа.Удвал сайд байхдаа Амарсайханыг эсэргүүцээд байсандаа.
2017/09/23 122.201.21.106
Naranbaatar as shudarga Bai l daa
Harin ch uniig ni nabs buulgaj Em -aar 2800 tug bolgosond uheh shahtlaa uurlaj Tsogtsetsegiig unagaad Turiin nariin Ochirbatiig said bolgoh gej buh argiig hereglej yabaa Hun shuu.
2017/09/22 66.181.186.26
Naranbaatar shudarga bail daa
Ene Naranbaatar yostoi hudlaa shudarga tsarailsan zaluu. Aimaar shunaltai mungu l olj bbal heniig ch yaj ch gutgej chadna. Uuruu B C virusiig 8000 ch biluu ih undur uneer hiih ged said demjeegui yum
2017/09/22 66.181.186.26
зочин
12 давхар хувийн эмнэлэгтэй, 3 аптектай, эм гадаад улсаас ханган нийлүүлдэг Өлзий дэн гэдэг компанитай, эмийн үйлдвэртэй хүн чинь яаж ашиг сонирхлын зөрчилгүй байхав дээ
2017/09/22 202.179.24.125
зочин
Цогцэцэгийн нэг аптек нь Улсын 1-р эмнэлэг дотор байдаг, 2 дахь нь UBH Center дотор байдаг, 3 дахь өөрийнх нь хувийг эмнэлэг болох Аллерги мед дотор нь байдаг.
2017/09/22 202.179.24.125
яүёхши
Аллерги Мед эмнэлгээ элэгний шинжилгээ хийх лабораторийн жагсаалтад оруулсан арай л ашиг сонирхлын зорчилтэй юу? Эсвэл худ Н.Энхболдынх нь садан АТГийн дарга Энхжаргал хамгаалаад бна уу
2017/09/22 202.179.24.125
zochin
з Цогоог хуурамч историйн хэргээс нь түүний худ Нямаагийн Энхболд нь мулталж хэрэгсэхгүй болгулж байсныг мэдэх хүмүүс зөндөө бий. Ийм мэтийн авгайгаас болж Миеэ даргын нам ялагдаж байгаам ш дээ МАН
2017/09/22 202.179.24.125
zochin
Төрийн мөнгийг хулгайлах чиглэлээр нарийн мэргэшсэн авгай даа энэ цогцэцэг. Бас хүн гүтгэдэг мэргэжилтэй
2017/09/22 202.179.24.125
hergui
ene balai abgaid yaraltai hariutslaga tootsoh heregtei zugeer geed 2 dahi tungaa hiilgesen humuus odoo hudal hariu garsnaa haana handaj uzuuleh bee
2017/09/22 202.179.26.219
zochin
odoo shinjilgeend orson humuus haama handah bee
2017/09/22 202.179.26.219
нэргүй
Цогцэцэгт арга хэмжээ авахуулахаар ЕС-д бичиг бичсэн хариу алга гэнэ үү?яаж хариу ирэхэвдээ,авилга арын хаалганыхан хэн нь хэндээ арга хэмжээ авах билээ,одоо үүрэг гүйцэтгэгч гэдэг бол маш буруу зүйл,
2017/09/22 66.181.181.238
ДААТГУУЛАГЧ
ЭНЭ ЦОГЦЭЦЭГ ГЭДЭГ МУУХАЙ ЦАРАЙТАЙ ЭМГЭН ОДОО БОЛИОСОЙ. ХУВИЙН ЭМНЭЛГИЙНХНЭЭС ХАХУУЛЬ АВЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН МӨНГӨӨР БАС АРД ТҮМЭН ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛ САНАА ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОЖ ДУУСЛАА.
2017/09/22 66.181.186.239
өвөө
Харин тийм байхаа, Вирустэй хүн вирүсгүй гээд гараад байсан юм.
2017/09/22 139.5.217.188
зочин
хаппи веритас үнэгүй тоолж байхаар өгөх гэтэл онлайнд бүртгэгдсэн гээд аваагүй улсын лаборотарид өгөөд хариу ч байхгүй хувийн үнэгүй шинжилгээнд ч хамрагдаж чадсангүй энэ сайдын буруу юм байна
2017/09/22 66.181.177.162
зочин
би 57 настай гэнэт л С вирустэй гараад өрхийн эмнэлэгтээ ханд гэсний дагуу вирус тоолох шинжилгээнд хамрагдсан боловч одоо болтол хариу гараагүй санхүүжилт байхгүй учраас өөрсдөө хийлгэ гэх юм.
2017/09/22 66.181.177.162
өвгөн
Оном сангийн ТУЗ-ийн дарга ШУ-ны доктор Дашдоржийн Наранбаатар миний эрүүл мэндээр тоглох юм байна даа, шинжилгээг мэргэжилтэн хиймээрсэн, яам хийгээд бна уу засар засар засар
2017/09/22 49.0.215.224
би
энэзалуубусдыгоочлохоосөөрийгхийдинболуу
2017/09/22 103.10.20.58
btm
e.m.yam gej jinkhene jonkhuunii gazar..said,turiin nariin bugdiig ni solioo,....
2017/09/22 119.40.103.186
zochin
Tegeed ali emneleg zov hariu gargaad bgaa yum.Huviin tom emnelguudiin shinjilgeenii hariu hurtel hudlaa garaad bn sh dee
2017/09/22 202.21.106.108
Zailaa
Naranbaataraa chinii Xen gedegiig chine mednee,xumsaa nuusan muurtai adilxan xyn dee chi!!!
2017/09/22 27.123.214.103
иргэн
хариугаа зөв гарсан эсэхийг яаж мэдэх вэ? зөвлөөч
2017/09/22 103.9.90.231
иргэн
2-р эмнэлэгт өгсөн шинжилгээний хариу их удсан лав 10 хоносон байх. арай бас тийш аваачаад тоолсон юм биш биз дээ. Гол нь хариу нь зөв гарсан болов уу?
2017/09/22 103.9.90.231
зочин
Энэ муухай царайтай авгайг шоронд нь хурдан хиигээч шоронгиин болзолыг олон жилийн өмнө хангасан авгай мөн ч хоншоортой бултаж бна да
2017/09/22 27.123.214.125
иргэн
2-р эмнэлэгт өгсөн шинжилгээ зөв болов уу?
2017/09/22 103.9.90.231
сайд
улсын эмнэлэгт хэрэгжиж байсан төслийг сайд болоод хувийн эмнэлэгтээ авсан гэсэн
2017/09/22 202.70.33.242
ochin
Tegeed yahaaraa EMSalbart yum hiisen geed magtaad bdg yum iim huniig ogtsoruulaach ashig sonirhol Ni davamgsilaad yum hiihgui huniig
2017/09/22 172.58.56.148
зочин
Олзонд шунасан шуламын авгай зайлаа чиний мэдэж хийх ажил биш шившигийн булай амьтан ичхээ мэддэггүй матар
2017/09/22 103.229.120.175
Зочин
Тэгнээ энэ авгай өөрийхөө эрх ашгийн төлөө яваад бна
2017/09/22 202.70.46.236
zochin
Ooriig chin' said bolgochikhcol ikh zov boltoi yumaa daa. khiseet yalgvarlakhgui shuu khun guai.
2017/09/22 182.160.4.91
баё нэг иргэн
Иргэн гуай. Арьсны эмнэлэг гонококк илрүүлж тэмбүү гонорой эмчилдэг юм уу иймэрхүү л хүмүүс хэрүүл хийж хүн муулж суух юм даа
2017/09/22 49.0.141.20
Зочин
уулснаасаа болсон гэдэг. Цогцэцэгийн хажууд юу ч биш юм байна дөөөө
2017/09/22 103.9.88.210
Зочин
Хэхэхэ Би буруу дуулаагүй бол Батсуурь сайдыг огцруулахдаа Боловсролын салбарт олон жил нүүрлэсэн шалгалтын материалыг задалж зардаг нөхдүүдийг илрүүлж, шударга байдлыг тогтоох гэж дахин шалгалт авах
2017/09/22 103.9.88.210
Иргэн
Гонококоо л тоолж байвал болоо биш үү үнэхээр ашиг сонирхол мөнгөнии сонирхол гэх юм даа олон хүн сэтгэл зүйн дарамт стресст орсон доо вирус тооллуулсан биш .тэмбүү гоноррейгоог сайн эмчил
2017/09/22 202.9.43.29
azaa
Naranbaatar doktir mash chuhal asuudal hundsun bn,tanid ard tvmniihee tuluu ajillaj bgad bayar hvrgeed ajliin amjilt hvsie.
2017/09/22 66.181.188.227
зочин
Эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсож дэмжээсэй
2017/09/22 202.70.33.242