8o
Улаанбаатар хот
mobile menu

Мексикийн газар хөдлөлт: Хэн ч миний өвдөлтийг төсөөлж чадахгүй

2017-09-22 08:46:00

Мексик хотод өнгөрсөн мягмар гаригт болсон газар хөдлөлтийн үеэр нурсан сургуулийн нурангид дарагдсан  хүмүүсийг аврахын тулд аврагчид цагтай уралдан ажиллаж байна. Тус газар хөдлөлтийн улмаас одоогийн байдлаар 230 хүн нас барсан байна. Газар хөдлөлтийн үеэр тус сургуулийн олон хүн сураггүй алга болсон бөгөөд аврагчдын мэдээлж буйгаар бол одоогийн байдлаар 21 хүүхэд, 5 насанд  хүрсэн хүний цогцосыг олсон гэсэн мэдээлэл өгсөн байна. Сураггүй алга болсон хүүхдийнхээ талаарх мэдээг тэсэн ядан хүлээж байсан эцэг эхчүүдийн тэвчээр алдагдахад иргэний хамгаалалтын сайн дурын гишүүн Энрике Gardia дулааны нь скан хийгч бетон хавтангийн хооронд амьд хүн байна гэж зарласан байна."Тэнд амьд байна! гэж тэр хашгирсан гэж хүмүүс хэлж байна. Энрике Gardia хэлэхдээ "Нэг хүн хана хэд хэдэн удаа цохисон, нөгөө нь дэнлүүтэй гэрлэн дохионд хариу үйлдэл үзүүлсэн" гэж тэр нэмж хэлсэн байна. Түүний хэлсэн энэ үг эцэг эхчүүдийн дунд хүлээлт үүсгээд байна. Сураггүй алга болсон 7 настай охиныхоо тухай мэдээ хүлээж буй нэгэн ээж нь сурвалжлагчдад хандан "Хэн ч миний өвдөлтийг  төсөөлж чадахгүй" гэж хэлсэн нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлээд байна. Мөн аврагчдын нэг нь 13 настай охин ширээн доор хорогдож байгаа гэсэн мэдээллийг эцэг эхчүүдэд өгсөн байна. Ерөнхийлөгч Энрике Пена Нитро  улс орон даяар гашуудлын гурван өдрийн зарлажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл