8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Якутын бөхчүүд нөхөрсөг халз барилдана

2017-09-22 10:41:03

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-д оролцохоор ОХУ-ын Сахад очоод байгаа билээ. Манай тамирчид үүнээс өмнө Якутын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд есдүгээр сарын 22-нд буюу маргааш хоёр орны бөхчүүдийн дунд нөхөрсөг халз барилдааныг зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү халз барилдаанд манай улсаас 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д З.Сумъяабазар, 86 кг-д Б.Нямбаяр, 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д М.Лхагвагэрэл нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор хүч үзнэ. Харин эзэн орноос Иван Дмитриев, Егор Старостин дасгалжуулагчтай 57 кг-д Николай Охлопков, 61 кг-д Егор Пономарев, Ньургун Александров (нөөц), 65 кг-д Иван Ефремов, Константин Власов (нөөц), 70 кг-д Виктор Степанов, 74 кг-д Дьулустаан Сивцев, 86 кг-д Максим Толмачев, 97 кг-д Никита Валеев, 125 кг-д Ион Болтунов манайханы эсрэг барилдах юм. Тус халз барилдааныг Якутын Биеийн тамир, спортын нэрт зүтгэлтэн, багш, сурган хүмүүжүүлэгч Константин Постниковын нэрэмжит болгон зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл