8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Булганд эрүү шүүлт эдлүүлж байна уу

2016-01-15 08:55:00

Олон улсад ялангуяа улстөрчдийн янз бүрээр заналхийлж улмаар хөнөөсөн тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл манай улсад ардчилсан хувьсгал гараад хэдхэн жилийн дараа буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр ардчиллын алтан хараацай гэгддэг С.Зориг агсныг хөнөөсөн улстөрийн аймшигт хэрэг гарсан. Уг аймшигт хэргийн талаар олон таамаг байдаг. Гэвч аймшигт хэрэг одоо болтол илрээгүй байна. Хэргийн цор ганц гэрч гэгддэг С.Зориг агсны эхнэр Д.Булганыг 18 жил хэргийн ажлын хэсгийнхэнтэй холбоотой байж байцаалт өгч байсан гэдэг. Хэрэг гарснаас хойш манaй улс дөрвөн сонгууль өнгөрч тав дахь сонгуультай золгох гэж байна. Тэгвэл өнгөрсөн дөрвөн сонгууль болох тухай бүрт хэргийн цор ганц гэрч гэгддэг Д.Булганыг ямар нэг байдлаар шалгаж, цагдан хорьж улстөрчид сонгуулийн шоу хийсээр ирсэн. Яахаас ч буцахгүй улстөрчид их хурлын танхимд суухын тулд С.Зориг агсны хэргийг илрүүлнэ хэмээн иргэдийн сэтгэлээр тоглож улсын их хурлын гишүүн болж байсан түүх  ч байдаг. Тэгвэл С.Зориг агсны хэргийг олон нийтийн анхааралд оруулж сонгууль ойртох үед шоу хийж өөрт ашигтай байдлаар улстөрийн шоу хийх нь ёс мэт болжээ. Түүнчлэн С.Зориг агсантай хамтран ардчиллын төлөө хамтдаа тэмцэж өдгөө төрийн өндөр албан тушаалд залран суугаа намын нөхөд нь Ардын намыг олонхи байх үед С.Зориг агсны хэрэг илрэхгүй хэмээн хэлж байсан удаатай. Тэгвэл С.Зориг агсаны нөхөр байсан тэдгээр эрхэмүүдэд  өнөөдөр төрийн бүх эрх мэдэл байна. Тэд төрийн эрхийг авсан өнгөрсөн гурван жил таван сарын хугацаанд С.Зориг агсны хэрэгт анхаарал хандуулсан болов уу. Эсвэл С.Зориг агсны хэргийг дөрвөн жилд нэг удаа санаж эхнэр Д.Булганыг хорьж жүжиг тавьдаг юм уу. Уг хэргийн талаар талийгаачийн дүү УИХ-ын гишүүн С.Оюун төрсөн өдөр, аймшигт аллага болсон өдөр  төрийн ордны зүг ширтэн зогсох ахынхаа хөшөөнд  хүндэтгэл үзүүлж “Хэрэг илрэнэ гэдэгт итгэж байна” хэмээн жил бүр л давтан хэлдэг. 17 жил итгэж байна хэмээн хэлсэн С.Оюун хэвлэлийнхэнд байнга хэлдэг үгээ хэлхээс залхсан уу яасан хатагтай өнгөрсөн жилийн  аравдугаар сарын 2-нд  ирээгүй. Харин хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөхөөр өндөр хамгаалалтад Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ирсэн. Гэвч тэд сэтгүүлчид, иргэдээс хамгаалуулсаар ирж цэцэг өргөчихөөд саарал ордон руу яаран явсан юм. Тэд ч мөн хэлдэг үгээ хэлэхээс залхсан уу эсвэл хэлэх үгүйдээ зугтсан байх магадлалтай.  Үүнд уншигч та нэгэн дүгнэлт хийх бизээ.

Д.Булганыг дахин хорьсон нь улстөрийн шоу юу

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд хэргийн цор ганц гэрч С.Зориг агсны эхнэр Д.Булганыг гэрээс нь хорьсон. Одоо ч түүнийг хорьсоор байгаа. Түүнийг хорьсон талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Д.Булганыг баривчилсан нь үнэн” хэмээн гуравхан үг сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлсэнээс өөрөөр ямар нэгэн  байдлаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа. Өдгөө Д.Булган өдгөө Төв аймаг дахь хорих ангид цагдан хоригдож байгаа аж. Д.Булганы ээж Байгаль анх удаа зууны мэдээ сонинд ярилцлага өгч ээлжит сонгуулийн шоу гэж бодож байна хэмээсэн байдаг. Түүнчлэн  “Биднийг огт уулзуулахгүй, тэр байтугай сүүлийн үед өмгөөлөгчийг ч оруулахгүй байгаа.  Эргэлт оруулахгүй байгаа. Хоёрхон удаа л хувцсыг нь сольсон. Ер нь бол 24 цагийн гэрэлтэй нөхцөлд байлгадаг юм шиг байна лээ” хэмээн ярьсан нь олны анхаарлыг татаад байна. Хэрвээ Д.Булганыг үнэхээр 24 цаг гэрэлтэй өрөөнд байлгаж байгаа бол энэ бол эрүү шүүлтийн нэг хэлбэр хэмээн хүний эрхийн комиссын албаныхан хэлсэн. Харин өмгөөлөгч Г.Батбаяраас энэ талаар тодруулахад өөрөөр тайлбарласан юм.

"Тусгай хамгаалалттай улсын тусгай обьяктод гэрэлтэй нөхцөлд байлгахаас өөр аргагүй. Түүнийг эрүү шүүлт гэж үзэхгүй. Үүнийг дотоод журмаараа зохицуулж байгаа. Нэгэнт тодорхой хэмжээгээр эрх нь хязгаарлагдсан учраас зарим хүний эрх нь хязгаарлагдсан гэж үздэг. Яахав зодуулахгүй хүч хэрэглүүлэхгүй, байх эрхтэй гэдэг боловч тухайн шоронгоос оргон зайлахгүй өгсөн үүрэг даалгаварыг үг дуугүй биелүүлэх зааж өгсөн байранд амьдрах оршин суух үүрэгтэй. Энэ нь эрүү шүүлт биш. Угаасаа тийм байдаг. Харанхуйд амиа хорлох, хана мөрөгөх зэргээр хяналтаас гарчихдаг. Тэгэхээр гэнэтийн зүйлээс сэргийлж, тухайн хүнийг амь насыг төр хариуцаж байгаа болохоор тухайн этгээдийг гэрэл гэгээтэй орчинд байлгаж байна. Харин хурц гэрлийг нь багасгаж болно.Өөрөөр хэлбэл үзэгдэх орчинг алга болгочихгүйгээр өөрчилж болно" гэсэн юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Yagaad zaaval songuuli duhuhuur ene hergiig suhdug ve???? Bulgan meddeg um bvl bugdiig hurdan helj bieye bodson ni deeree. Uiliin urtei um beeeee
2016/01/16 103.17.108.42
aichihlaa
mongoliin tor eostoi aimar jihuudes hurgem yumaa iiiiiiiiiiiiiiiii bie arzaichihlaa
2016/01/15 103.17.108.42
иргэн
Монголын цагдаа гэрчгүй хэргүүдийг ч дор нь илрүүлдэг чадвартай мөртлөө гэрч нь байсаар байтал илрүүлж чадахгүй байгаан ь туйлын хачирхалтай бөагөөд эмгэнэлтэй...Булган бүхнийг мэдэж байгаа нь гарцаагүй...Сайн шалгаж илрүүлэх л хэрэгтэй
2016/01/15 103.17.108.42
Zochin
Buruutai gedgiig shuuh togtoogui tsagt hunii erhiig hundetgeh estoi
2016/01/15 103.17.108.42
иргэн
Шууд сонгуулийн шоу гэх нь ч хаашаа юм бэ? Зоригийн хэргийг шалгаж эхэлбэл шоу гэж хардвал энэ хэрэг тэгээд л дуусах байх л даа. Сонгууль болох гэж байгаа гээд шалгаж, магадлах ажлаа хойш тавих хэрэг үү. Тийм байдлаар хандаж арай болохгүй байх. Харин 200
2016/01/15 103.17.108.42
Зочин
Гэрэлтэй өрөө их бага гэрэлтэй байхаас хамаарахгүй энэ бол эрүү шүүлтийн нэг хэлбэр. Тэр хүн ийм нөхцөлд галзуурч ч болно. Биологийн хэмнэлээрээ хүн заавал тодорхой хугацаанд хав харанхуй газар байж байж дараагийн эсийн түвшний процесс явагддаг жамтай. Үү
2016/01/15 103.17.108.42